solongonews
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулган нээгдэв
2025-05-20 15:51
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулган нээгдэв

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78-р чуулган 5-р сарын 19-ний өдөр нээгдэж, Хятад, Этиоп, Перу, Танзани, Таиланд зэрэг орнууд хамтран "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дижитал оюун ухаанаар чадавхижуулж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрах хүрээг ахиулъя" гол сэдвийн хүрээнд дагалдах хурал зохион байгуулж, дижитал болон ухаалаг технологи нь эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгоход хэрхэн туслах талаар ярилцаж, хайн хэлэлцлээ. 

Хятадын тал хэлэхдээ, Хятад улс ард түмнийхээ эрүүл мэндийг дээд хэмжээнд чухалчилж, эрүүл мэндийг нэн тэргүүнд чухалчлах хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, эрүүл Хятад орны бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, хөдөлгөөнт интернет, том дата, хиймэл оюун ухаан зэрэг технологийг эрүүл мэндийн салбарт өргөнөөр ашиглахыг дэмжиж байна гэв. 2024 он гэхэд Хятад улсын иргэдийн дундаж наслалт 79 нас хүрч, нийгмийн эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ нийт хүн амыг хамарч, хот, хөдөө орон нутгийн оршин суугчдын 90 гаруй хувь нь 15 минутын дотор эрүүл мэндийн төвд хүрэх боломж бүрдэж, үндсэн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан түвшин 95 хувиас дээш хэмжээнд тогтвортой байна гэжээ. 

Эмнэлгийн хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологи нь анхан шатны оношилгоо эмчилгээний түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг болж, бүс нутгийн оношилгооны төв, телемедицинийн системийг байгуулж, өвчтөнд илүү үр дүнтэй, хялбар дөхөм үйлчилгээг үзүүлж байна. Үүний зэрэгцээ, технологийн хөгжил нь хувийн нууцлалын хамгаалалт зэрэг эрсдэл сорилтуудыг авчирдаг тул дэлхий нийтийн хамтын ажиллагааг чангатгаж, нийтлэг ойлголтын загварыг бүрдүүлэхэд түлхэц үзүүлэх шаардлагатай байгааг Хятадын тал онцлов.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл