Монголжингоо Tour #3- арьсаа цэвэр байлгах нууцаас
2015-12-28 18:21
Энэ удаагийнхаа аяллаар бид Apex Center-т шинээр нээгдсэн Beyond дэлгүүрийг зорилоо.. Уг дэлгүүрийг онцолж очсоны шалтгаан гэвэл уг дэлгүүрт Монголын тэргүүлэх гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч МОНОС Косметиксийн бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байсан юм.

Монгол орны эрс тэс уур амьсгалд бидний арьс маш ихээр гэмтдэг билээ. Тэгвэл Монос косметиксээс үйлдвэрлэн гаргадаг монгол хүний арьсанд зориулсан бүтээгдэхүүнтэй танилцаж, өөрт тохирох бүтээгдэхүүнийг мэдэж авах нь бидний зорилго байв.

Биднийг уг дэлгүүрт цуглаж байх зуур Монос косметиксийн гоо сайханч ирж арьс оношлогооны аппаратаар хүрэлцэн ирсэн хүн бүрийн арьсыг тодорхойлж тус бүрд нь тохирох оношлогоо хийж эхэлсэн байлаа.

Бид энэ удаагийн аяллаараа эмэгтэй хүн өөрт тохирсон бүтээгдэхүүнийг зөв зохистой хэрэглэснээр булбарай сайхан арьстай байж чадна. Бас монгол хүний арьсанд тохируулан үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь бидний арьсны ямарч асуудлыг шийдэж чадна гэдгийг ойлгож авсан юм. Хамгийн гол нь өөрт тохирох бүтээгдэхүүнийг сонгох гэдгийг мэдэж авлаа. Олзуурхууштай нь монгол бүтээгдэхүүнүүд харьцангуй хямд үнэтэй худалдаалагддаг нь охидуудыг маань сэтгэлд их нийцсэн юм.

Ингээд та бүхэнд Монос косметиксийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя. Та өөрт тохирох, таны асуудлыг шийдэх бүтээгдэхүүнийг сонгож чадна.

Барагшуунтай БИОМОН
Монгол орны цаг уурын байдлаас хамааран өндөр уулын хад чулууны завсраар цас борооны ус урсах явцдаа хадны ан цавд эрдэс баялаг бодисоо наалдуулан олон жилийн туршид хуримтлагдсан асар их эрдсийн бөөгнөрлийг бий болгодог. Энэхүү олон мянган эрдэс бодисын цуглуулга бөөгнөрч хатууран биет болсныг Монголчууд барагшуун гэж нэрлэдэг. Монголчууд эрт дээр үеэс барагшууныг арьсны үрэвслийг анагаах, үүссэн шарх соривыг эдгээх зэрэг эмчилгээний зорилгоор ашиглаж байсан бол энэхүү уламжлалт эмчилгээний бүтээгдэхүүн орсон барагшуунтай БИОМОН иж бүрдлийг зөвхөн Монгол хүнд зориулан Моносчууд үйлдвэрлэсэн. Барагшуунтай БИОМОН иж бүрдэл нь арьсанд шаардлагатай эрдэс бодисоор ханган үхэжсэн эд эсийг гуужуулж шинэ эд эс үүсэх үйл явцыг хурдасгаж арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй.

Гүүний саамтай БИОМОН
Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн маш хурдан хугацаанд бойжин томрохдоо арьс нь хурдан нөхөн сэргэж, өнгөлөг, булбарай зөөлөн байдгийн гол нууц нь эхийн сүүнд агуулагдах уураг, амин дэмүүдэд байдаг байна. Хүний нас нэмэгдэх тусам арьс нь эхийн сүүгээр авч байсан амин дэм, шаардлагатай зүйлсээн алдаж хөгшрөлт явагдах нь түргэсдэг байна. Эхийн сүүтэй адил амин дэм, уураг агуулагддаг сүү нь гүүний саам байдаг. Иймээс Моносын гүүний саамтай бүтээгдэхүүн нь таны арьсанд эхийн сүүгээр дамжин ирдэг амин дэм, уургуудыг таны арьсанд өгснөөр арьс тань нялх хүүхдийнх шиг зөөлөн, булбарай болно. Эрт дээр үеэс гүүний саамыг эмчилгээнд хэрэглэж байсан нь одоог хүртэл үр дүнтэй эмчилгээ болсоор байгаа юм.

Батгатай арьсны БИОДЕРМ
Батга нь шилжилтийн наснаас эхлэн гарч эхэлдэг бөгөөд дааврын үйл явцтай шууд холбоотой. Батга үүсэх шалтгаан Цэвэр арьс бол хүний эрүүл байх нэг нөхцөл болдог. Хэрэв арьсны гадаргууд байгаа үхэжсэн эсүүдийг өдөр тутам угааж цэвэрлэж байхгүй бол энэ нь гаднын бохирдол, нүүрний илүүдэл тослог, хөлс зэрэгтэй холилдож арьсны булчирхайн цоргыг тагладаг. Хүний арьсанд орших тосны булчирхай нь маш мэдрэмтгий байдаг бөгөөд түүнд агуулагдах даавар ихэсч, хямарснаас батга үүсдэг. Мөн дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагааны хямрал, өндгөвчний үрэвсэл, бэлгийн бойжилтын үед тос, хөлсний булчирхайн цоргонд бага зэрэг тос хуримтлагдсанаас, мэдрэлийн цочролоос, эмийн хордлого, халуун нөхцөлд байнга ажилладаг хүмүүст ихэвчлэн батга гардаг. Дараах 3 тохиолдолд батга үүсдэг. Даавар. Ихэвчлэн өсвөр үеийнхэнд тохиолдох ба энэ бол хэвийн үзэгдэл юм. Нян. Энэ нь тосны булчирхай, нүхэнд халдаснаар батгыг маш хурдан гарах нөхцөл бий болгоно Удамшил. Эцэг эх нь батгатай бол хүүхэд нь батгатай байх магадлал 50 хувь байдаг байна

Алое иж бүрдэл
Алоe буюу зуун наст агуулсан бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөн 3000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн ба бие махбодийг тэтгэх чанарыг шагшин магтсаар байна. Алоeг монголчууд зуун наст гэж нэрлэсэн нь тохиолдол биш юм. Энэ ургамалд мөнхжүүлэх чанар байдаг учраас ингэж нэрлэжээ. Дэлхийд 400 орчим төрлийн зуун наст байдаг ба тэдгээрээс зөвхөн Алое Вера нь маш олон, гайхалтай эмнэх шинж чанаруудтай юм.

Монголжингоо охидуудын маань арьсыг үнэ төлбөргүй тодорхойлж зөвөлгөө өгөөд зогсолгүй бидэнд гарын бэлэг өгсөнд нь туйлын их талархаж байгаагаа илэрхийлье.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
