solongonews
“Малчдын зуслан”-гаас “Арвыг хамруулах” төслийн хэрэгжилт харагдаж байна
2015-09-17 17:35
“Малчдын зуслан”-гаас “Арвыг хамруулах” төслийн хэрэгжилт харагдаж байна.

Хөлөнбуйр хотын Шинэхэн баруун сумын Баянхошуу багийн Эвенк хошуу аялал жуулчлалын зам дагуу байрлаж байгаа давуу талаа ашиглан өнгөрсөн жилээс “Арвыг хамруулах” төсөл, “Тус тусад нь зөвлөх” эдийн засгийн нөхөн шагнах төсөл, шинэ хэлбэрийн мал аж ахуйн орныг бүтээн байгуулах ба аж үйлдвэрийн хөгжлийн төслийг хэрэгжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтаа ахиулсан байна.

Тус багийн үйлчилгээний төв буюу малчдын хурим найрын төвийн эргэн тойрныг ажиглавал зүүн талд нь Баянхошуу овоо сүндэрлэж, баруун талд нь Хой гол шижир алт мэт гялалзаж урсана. Мөн Имин, Хой, Шинэхэн гурван голд ундлагдсан уудам дэнж дээр 40 улаан тоосгон байшин жигдэрч, модон хороо хашаа, монгол гэрээр чимэглэгдсэн нь тосон будгийн зураг мэт харагдана.

Нутаг усныхаа бүтээн байгуулалтад хүчин зүтгэж яваа 80-аад оны сүүлээр төрсөн залуучууддаа зориулж барьсан эдгээр 40 өрхөд пин саравч, хороо хашаа, худаг, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж зэргийг иж бүрэн шийдэж, тэднийг шинээр ажил үйлс эхлүүлэхэд нь тусалж, аялал жуулчлалын салбар, орчин үеийн хонины аж ахуйг хөгжүүлэх чиглэл зүг хөтөлсөн байна.

Бид 2015 оны 7 дугаар сарын 22-ний өдөр Баянхошуу багаар очсон юм. Тус 40 өрх аялал жуулчлалын бааз ажиллуулж байна. NO.018 “Буриад айл” гэсэн хаяг хадсан Содынд очвол, цэвэр тохилог байшинтай, гаднаа бас гурван монгол гэр босгожээ.

Бид бас Баянтал Дагуур үндэстний шянь, Имин сумын хэдэн багаар явсан юм. Очсон газар болгонд “Арвыг хамруулах” төсөл нь малчин ардад бодит ашиг хүртээж, үйлдвэрлэл амьдралынх нь өнгө төрхийг шинэчилж байгаа нь тодорхой харагдана.

ДКН-ын Баянтал Дагуур үндэстний шяний хорооны нарийн бичгийн дарга Ань Шогуан Илэн багийн хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж байна.

Баянтал Дагуур үндэстний шяний Навэнь багийн цэнгэлдэх төвд

Баянтал Дагуур үндэстний шяний Дүбө хонь бордох суурин

 

Баянтал Дагуур үндэстний шяний Навань багийн супермаркет

Баянтал Дагуур үндэстний шянгийн органик хүнсний ногооны үлгэр жишээ суурин

Имин сумын Баянтал багийнхан гудамжны замаа тавьж байгаа нь

Эвенк хошууны “Арвыг хамруулах” төслийн үлгэр жишээ дүүрэг- Баянхошуу багийн малчин айлын аялал жуулчлалын зориулалттай өрх

Малчид сурвалжилга өгч байна

Малчдын амьдрал үйлдвэрлэлийн байдал  

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл