solongonews
Ван И Мьянмарын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Тхан Суйтай хэлэлцээ хийв
2024-08-15 11:22
Ван И Мьянмарын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Тхан Суйтай хэлэлцээ хийв.

        Орон нутгийн цагаар 08-р сарын 14-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Ней Пи Тау хотод Мьянмарын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Тан Суйтай хэлэлцээ хийв.

        Ван И:

- Өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Мьянмар хоёр улс энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үзэл санааг үргэлж баримталж, том жижиг улс орнууд бие биедээ эелдэг харьцах,бие биедээ тусалдаг үлгэр жишээ үзүүлсэн юм. Хятад улс Мьянмартай хамтран ажиллаж, бие биедээ үргэлжлэн тусалж, Хятад Мьянмарын хувь заяаны хамтын цогцыг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

       Мөн тэрээр:

- Эмх замбараагүй байдал үүсээд байгаа өнөөгийн ертөнцөд Хятад улсын хөгжил бол дэлхийн энх тайвны хүчний өсөлт, тогтворжуулах хүчин зүйлсийн хүчирхэгжилт юм.Хятадын Коммунист Намын XX Төв Хорооны 3-р бүгд хурал амжилттай болж, Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ цаашид иж бүрэн гүнзгийрүүлж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог өндөр түвшинд байгуулж,өндөр чанартай хөгжлийг ахиулж,эдийн засгийн хөгжилд ахиц дэвшил гаргах болно гэдгийг тодорхой харууллаа.Энэ нь Хятад,Мьянмарын хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгөхүйц хөдөлгөгч хүчин болжээ.Бид Мьянмартай "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэлхийн гурван том санаачилгыг хэрэгжүүлж, Хятад,Мьянмарын хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулалтыг тогтвортой ахиулахыг хүсэж байна.Хоёр тал дээд зиндааны харилцаагаа хэвээр хадгалж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, газрын тос, байгалийн хийн хоолойг аюулгүй, саадгүй ажиллуулахын тулд эдийн засгийн коридор байгуулах ажлыг идэвхтэй, тууштай ахиулах ёстой.Аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлж,хил дамнасан гэмт хэргийн үйл ажиллагаатай хамтаар тэмцэн, Мьянмарын ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд туслах зорилгоор хөдөө аж ахуй болон бусад салбар дахь хамтын ажиллагааг түргэтгэх ёстой.Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан ард түмэн, соёлын харилцааг эрчимжүүлэх, найрамдлын олон нийтийн санаа бодлыг бататгах зорилгоор цуврал арга хэмжээг зохион байгуулна гэж илэрхийлэв.

      Тхан Суй:

- Мьянмар Хятадын харилцаа өнө эртний түүхтэй, Паукфаугийн найрамдалтай, ирэх жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг хамтдаа тэмдэглэх болно.Мьянмарын тал Хятад улстай харилцах харилцааг дээд хэмжээнд чухалчилж, нэг Хятадын зарчмыг баримталж, "Бүс ба зам" санаачилга, дэлхийн гурван том санаачилга,хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг дэмжиж байна.Бид Хятад улстай бүх түвшинд солилцоогоо эрчимжүүлж, эдийн засгийн коридорын хүрээнд томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Мьянмар Хятадын хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хөгжүүлэхэд бэлэн байж,илүү үр дүнд хүрч, Мьянмарын ард түмэнд ашиг тусаа өгөх болно.Мьянмарын тал Мьянмар дахь Хятадын төслийн ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалж,Мьянмар,Хятадын хилийн аюулгүй, тогтвортой байдлыг үр дүнтэй хамгаалж, Хятад улстай хамтран үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх болно гэж хэллээ.

        Хоёр тал Ланкан-Меконгийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, удирдагчдын 4-р уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Ланкан-Меконгийн орнуудын хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг байгуулах зорилтыг тодорхойлж, Ланкан-Меконгийн хамтын ажиллагааг ахиулж,үр дүнтэй үр дүнд хүрч, тогтвортой хөгжил, бүс нутгийн интеграцчиллыг хамтдаа дэмжинэ гэж тохиролцов.

Зохиогч: ЖАН ДҮНЧЯН,ЛИ ГУАНТАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл