Өнөөдөр Хятадын ГХЯ болон Хайнань муж хамтран Бээжин хотод "Хятад маягийн шинэчлэлийн орон нутгийн практик: Хайнаний чөлөөт худалдааны боомт, шинэ эрин, шинэ эрхэм зорилго, шинэ боломжууд" сэдэвт дэлхийн сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулав. Гадаад орнуудаас БНХАУ-д суугаа элчин сайд, дипломат ажилтнууд, олон улсын байгууллагаас Хятадад суугаа төлөөлөгчид, аж ахуйн нэгж, олон улсын бизнесийн холбооны төлөөлөл, гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл зэрэг 500 орчим зочид ГХЯ-ны Хөх танхимд хуран цугларч, энэ арга хэмжээнд оролцлоо.

Өнөөдрийн Хайнаний чөлөөт худалдааны боомт нь Хятадын тогтолцооны хэлбэрийн нээлттэй байдлын шинэ гарц, бүс нутгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ түшиц газар, эдийн засгийн даяаршлыг ахиулах шинэ хөдөлгүүр хүчин болж байна. Энэхүү арга хэмжээ нь Хайнанийн чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтад гарсан чухал ахиц дэвшлийг онцолж, нээлттэй байдлаар өөрчлөлтийг ахиулах, илүү өндөр түвшиний нээлттэй хэлбэрийн эдийн засгийн шинэ тогтолцоог бий болгох тууштай шийдвэр зоригийг харуулж байна.
