solongonews
Энэ дэлхийд ирээд 100 минут амьдраад олон хүнийг аврав
2015-09-30 11:21
Англи улсын түүхэн дэх хамгийн залуу эрхтэн хандивлагч-Teddy

Jess бүсгүй ихэр хүүхэдтэй болжээ. Үнэндээ энэ нь маш их аз жаргалтай үйл явдал байсан. Гэвч жирэмсний эхний 12 долоо хоногтойд хүүхдийг гажигтай болохыг оношилж, энэхүү гажиг нь түүний тархи, гавлын ясны хөгжилд саад болно гэдгийг тодорхойлсон байна. Эмч хүүхдийг төрсөн хойноо зөвхөн хоёр хоног амьдрах боломжтой гэж Jess-д хэлсэн байна.

Энэ хүүхэд төрөхөөсөө өмнө үхэх тавилантай болсныг мэдсэн эх Jess болон түүний нөхрийн хувьд аянга ниргэх шиг боллоо. Тэгээд тэд эцсийн хэдхэн минутад ч гэсэн хүүхэдтэйгээ хамт байхын тулд хүүхдээ төрүүлэхээр шийджээ. Өвчтэй хүүхдээ Teddy хэмээн нэрлэж, Teddy хүн болж чадахгүй бол тэд тусламж хэрэгтэй бусад өвчтөнд Teddy-гийн эрүүл эрхтэнийг хандивлаж бусдад амьдрах боломж олгохоор болжээ.

2015 оны дөрөвдүгээр сард Noah болон түүний өвчтэй дүү Teddy энэ ертөнцөд мэндлэв.

Эцэг, эх хоёр хүүхэдтэйгээ хамт гэр бүлийн зураг авахуулжээ. Энэ нь тэдний хамгийн анхны бөгөөд хамгийн эцсийн гэр бүлийн зураг болно. Ах Noah нь маш эрүүл саруул төрсөн байна. Гэхдээ Teddy 100 минут амьдарч, тухайн өдрийн 12:55 минутад энэ ертөнцөөс халив.

Teddy нас барахаас өмнө аав Mike Teddy-тай хамт байгаагаа аз жаргалтай цаг үеэ бичиж үлдээсэн байна.

Teddy-гийн нас барсныг зарлаж, урьдчилан бэлтгэсэн мэс заслын өрөөнд оруулан гурван минутын дараа Teddy-гийн бөөр, зүрхийг авч хүнд өвчтөнд шилжүүлэн суулгаж, өвчтөний амийг амжилттай аварсан байна. Teddy ч Англи улсын түүхэн дэх хамгийн залуу эрхтэн хандивлагч болжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://mt.sohu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл