I am not killer
2015-12-28 18:21
Би магадгүй галзуурсан байх. Одоо хүртэл өөрийн зүрхэндээ оршуулагдчихсан хүнийг хайрлаж явдаг. магадгүй энэ миний буруу би хэдий ингэж түүнийг дурсаж өөрөө өөрийгөө зовоовч тэр минь амилахгүй шүү дээ. Бусал хүмүүс хэдий намайг чи одоо залуу байна одоо түүнийгээ март гэж хэлэх ч гэсэн хандарсан эр болгон намайг чиний нүдээр харан инээдээхщр инээн мөн зөвхөн чиний намайгаа энхрийлэн дууддаг байсан Эбо гэх нэрээр дуудаад байхад би яах юм бэ.
би магадгүй солиорсрн байх . Энэ миний шинэ хүн шинж залуу гээд л танилцаад явахдаа нөгөө л Золбоо гэдэг нэрийг амнаасаа гаргаж дуудаад байна. Магадгүй чи намайг хараасан байх.
Би чиний амьдралын сүүлийн мөчид чамтай хамт байгаагүй болохоор миний үлдсэн амьдрал одоо чиний гүйцээж чадагүй тоглоомоор дуусаж байх шиг.
Тиймээ би чамайг алсан. Тиймээ би чамайг хороосон. Хэдий өмнө нь чамтай хамт өтөлнө гэж ярьдаг байсан ч тэгэж чадаагүй өөрийгөө би хараан зүхэж байна. Одоо ч гэсэн чи тэр л орон дээр , тэр д тагтан дээрээ намайг хүлээн суугаад үнэрээр чинь ирэхийг чинь мэдсэн юмаа гэх чихэнд минь зөөлхөн шивнэх үгс сонсогдоод байхад би яг л галзуурчихаж.
Үнэндээ би чамайгаа хэтэрхий их хайрласандаа зовоохыг хүсээгүйдээ л чинийхээ амьсгалын аппаратыг салгасан гэдгийг л чи ойлгох хэрэгтэй. Намайг одоо бүгд буруутгаж байгаа ч чиний төлөө миний хийж чадах өөр зүйл үүнээс өөр алга байсан. Чи л намайг ойлгодог байсан одоо ч гэсэн ойлгож байгаа байх. Тиймээ энэ чиний төгсгөхийг хүссэн төгсгөл мөн.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
