Хэрэг болох зүйлс:
- 6ш дөрвөлжин өнгийн цаас
- Цавуу
- Шугам
- Хайч
- Тэмдэглэх бал эсвэл харандаа
- Үдээсний машин

1. 1ш дөрвөлжин цаасаа гурвалжин хэлбэр гарган нэг нугална. Үүнийгээ дахин нэг нугална.


2. Нэг талаас нь 5 мм хэмжээтэй зай аван тэмдэглэж, шугамдана..

3. Нөгөө талд нь зурагт үзүүлсний дагуу хооронд нь 15 мм-н зайтайгаар тэмдэглэж уртааш нь шугамдана.


4. Ерөнхийдөө дараах байдалтай болсон байна.

5. Уртааш нь татсан шугамнуудынхаа дагуу нөгөө талдаа татсан шугам хүртлээ хайчилна.


6. Хайчилж дууссаныхаа дараа задлахад дараах байдалтай болсон байна.

7. Одоо үүнийгээ голоос нь эхэлж хооронд нь цавуудаж наана. Наахдаа голын жижиг хэсэгтээ нарийн харандаа хавчуулж наавал илүү цэвэрхэн болно.



8. Дараагийнхаа үеийг наахдаа нөгөө тийш нь харуулах буюу 2 талруу нь ээлжилж харуулан наана.

9. Нааж дууссаны дараа дараах байдалтай болсон байна.

10. Дээрх үйлдлүүдийг давтан 6 ширхэгийг хийнэ

11. Үдэж бэхлэх хэсэг. 3, 3-аар нь багцлан үднэ. Дараа нь хооронд үдэх хэрэгтэй. Мөн хажуу хажуугаар нь нийлүүлэн үднэ.




Ингээд чимэглэл маань бэлэн боллоо. Үүн дээрээ саа нааж, цацаж чимэглэж болно. Мөн том жижиг, өнгө өнгийнхийг хийж ханаа чимэглэвэл илүү гоё болно шүү. Амжилт хүсье!

