solongonews
Жингээ хасахаар шийдсэн бол заавал уншаарай /Хоёрдугаар хэсэг/
2015-12-28 18:21
Би ч бас бүсгүй хүн. Тиймээс тан шиг л илүүдэл жиндээ санаа зовж, тэгш зөв галбиртай болохыг хүсэн тэмүүлж яваа хэдэн зуун мянган бүсгүйн тоог нэгээр нэмж яваа.
Төрөл бүрийн хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, түрхдэг, уудаг, өмсдөг зүүдэг гээд л бүх л арга чаргыг хайж судалж заримыг нь туршиж ч үзлээ. Гэвч хамгийн чухал нэгэн зүйл орхигдуулж байсныг та нартайгаа хуваалцаж байна.
Ихэнх эмэгтэй хоол сойх дэглэм барьдаг. Энэ аргыг зөв хэрэглэж чадвал үр дүнгээ өгөх нь гарцаагүй. Хэрвээ та хоолны дэглэм барьж байгаа бол өдөрт хэрэглэх хүнснийхээ илчлэгийг сайн мэдэж байгаа. Гэсэн ч нэгэн томоохон алдаа гаргаж байгаагаа өөрөө ч анзаараагүй яваа. Учир нь энэ тухай ямар ч хоолны дэг барих журамд бичиж тэмдэглэн зааж зөвлөөгүй байдаг.
Аль ч төрлийн хоолны дэглэмээс хасагдсан чухал нэг жор бол сэтгэлийн хоол. Гайхаж байна уу? Үнэндээ бид өдөр тутамд хоол хүнсээр биш сэтгэлээрээ өлсөж явдаг. Бидний ой ухаанд би хоол сойж байгаа, би хоол идэж болохгүй, би үүнээс татгалзах ёстой гэх мэт зөвхөн хоол хүнсний тухай төсөөлөл бодол эргэлдэж байдаг. Тиймээс үдийн, үдшийн хоол цайны цаг дөхөхөд ёс юм шиг өлсөнө. Таны ходоод дүүрэн ч эс дүүрэн ч ... энэ нь таны оюун ухаан болон сэтгэлийн өлсгөлөнтэй холбоотой юм. Тиймээс л цаг харан, харан идэж уух их хүсэлтэйгээ тэмцэж, өөрийгөө зовоодог. Ийм байдалд хүрэхгүйн тулд та сэтгэлээ хооллох хэрэгтэй болох нь.
Харин яаж вэ?
1. Өөртөө байгаа бүх зүйлдээ таларх.
2. Найз нөхөд, ах дүүс, элэг бүтэн байгаадаа таларх
3. Зорилгодоо хүрээд хүссэн биеийнхээ хүссэн галбираа олсон байна гэж төсөөлөөрэй.
4. Инээдмийн, хайрын, амьдралын өөдрөг бүхнийг харуулсан кино тоглолт үзээрэй.
Ер нь л сэтгэл өөдрөг байх бүх л аргыг хэрэглэж туршаарай. Та бод л доо бидний ихэнх нь хөл газар хүрэхгүй баярлаж хөөрсөн үедээ хэзээ хоол цай идэж ууснаа мартчихсан л байдаг шүү дээ. Амьдралын баяр баясгалан зөвхөн идэж уухад оршдоггүйг өөртөө чин сэтгэлээсээ ойлгуулаарай.
    
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл