solongonews
Баяраар ээждээ ямар бэлэг бэлдэх вэ?
2015-12-28 18:21
Түүнийг анх баярлуулсан мөч бол таны анхны шинэ жил. Танд зориулж баярын ширээгээ бэлдэх гэж яарч буй түүний сэтгэл хөдлөл өөрөө жаргал юм. Үүнээс хойш хэд хэдэн шинэ жилийг хамтдаа өнгөрүүлсэн. Таны анхны бэлэг бол ороолт, ном, шоколадтай хайрцаг байх.
Тэгвэл энэ удаад та түүнийг хэрхэн алмайруулах бэлгээ бодож олсон уу? Үгүй бол доорх зөвлөгөөг уншаарай.
 
1. Ээжтэйгээ болзоонд явах
Залуустай үргэлж болздог бол нэг өдрийг ээждээ зориулж болзоонд уриарай. Тэр маш их баярлах нь тодорхой. Кино үзэх, хоолонд орох, дэлгүүр хэсэх гээд л.
2. Алжаал тайлах спад орох эрх бэлэглэх
Настай ээжийн тань алжаалыг тайлах газар бол спа. Нэг өдрийг түүнд амрах боломж олгож массаж иллэгт оруулаарай. 
3. Өдөр товлож ээжийгээ гэртээ урьж үдшийн хоолоор дайлах
Нөхөртэй бүсгүй та хайрт ээжийгээ гэртээ урьж гарын хоолоороо дайлж, сайхан зүйл ярьж үдшийг хамт өнгөрөөгөөрэй. 
4. Хамгийн үнэтэй бэлэг бол “ХАЙРТАЙ” гэдэг үг юм
Хайрт ээжийгээ халуун чангаар тэврээд “ХАЙРТАЙ” гэж хэлвэл түүний хувьд хамгийн үнэтэй бэлэг болж чадах юм шүү!
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл