solongonews
Жирэмсэн үеийн сэтгэлийн хямралыг хэрхэн давах вэ?
2015-12-28 18:21
Жирэмслэлт гэдэг эмэгтэй хүний хувьд хамгийн хариуцлагатай цаг үе. Сэтгэл санаа болоод эрүүл мэндийн хувьд энэ нь хамгийн өндөр хариуцлага нэхдэг үе гэсэн үг. Эрүүл мэнддээ мэдээж хэн бүхэн анхаарчихна. Харин сэтгэл санаа гэдэг хамжааргагүй зүйл жирэмсний явцад бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ.
 
 
Миний хувьд би одоо зургаан сар хагастай жирэмсэн. Өчигдөрхөн л гэхэд нөхөртөө ялихгүй юмнаас болж уурласан. Шалтгаан нь юу 

гээч. Шөнөжин ажиллаад нойргүй хоносон нөхөртөө өглөө босоод өөрт минь хоол хийж өгсөнгүй гэж баахан уурлаж, сүүлдээ юм ч хэлж чадахгүй уйлаад л байсан.
 
Манай хүн намайг хараад учраа олохгүй, “Юундаа уурлаад байгаа юм бэ” гэхээр нь бүр хар цагаан дуугүй уйлаад л суугаад байсан. Цаанаасаа л ямар нэг юм цээжин дотор бачуураад байгаа юм шиг, дэлбэрч гарч ирэх гээд байгаа юм шиг л санагдаад яах учраа олохгүй байсан.
 
Сүүлдээ би нөхөртөө уурласан уурандаа гарч, машиндаа суугаад зах орж баахан юм худалдаж авсан. Амттангаас авахуулаад хувцас, угаалгын нунтаг хүртэл авсан. Ажил дээрээ долоо хоног хоолонд орох мөнгөө ганц уурандаа ингээд л барчихсан. Гэхдээ л кайфтай байсан шүү.
 
Харих замдаа ханийгаа зөндөө өрөвдсөн. Хүү бид хоёрыг тав тухтай, элбэг дэлбэг амьдруулах гэж сунаж унатлаа ажиллаж байхад нь нэмэр болчихъё гэж биш харин яаж хоол хийлгэх вэ, яаж өөртөө илүү анхаарлыг нь хандуулах вэ гэж элдвээр аашилдаг болсноо ойлгосон юм.
 
Магадгүй энэ өнөөх жирэмсний хямрал гээч нь байх гэж өөртөө онош тавилаа. Жирэмсэн үед зарим эмэгтэйчүүдийн сэтгэл санаа өөрчлөгддөг гэдэг үнэн бололтой юм.
 
Тэгээд жирэмсний үед хямардаг гэнэ лээ гээд сэтгэлээ хамжааргагүй орхичихвол хавь ойрын хамаг юмыг сүйдлээд, өөрөө ч эвгүй байдалд ороод дуусах нь тодорхой. Тэгээд ч жирэмсэн эх хямраад байвал хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг. 
 
Тэгэхээр энэ үеийн сэтгэлийн хямралыг хэрхэн даван туулах вэ. Ямартаа ч миний олж нээсэн дээрх аргаар бол дэлгүүр хэсэх нь тааламжтай санагдлаа. Харин бусад ээж нарт ямар арга, санаа байгаа бол. Хуваалцаарай. 
 
Мөн дэлгэрэнгүйг доорх бүлгэмд нэгдсэнээр мэдэх боломжтой
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл