Хүүхэд тань шинэ сурагч бол анхаарлаа хандуулаарай
2015-12-28 18:21
Манай дүү энэ жил 1-р ангид элссэн юм. Өнөөдөр дүүгээ авах гэж сургууль дээр нь очлоо. Эцэг эх болгон хүүхдийнхээ хажууд суугаад хичээлийг нь зааж өгч байлаа. Би ч мөн адил дүүгээ ядаж ганц хүүхдээс өмнө гаргачих юмсан гэж бодоод хажууд нь суун хичээлийг нь зааж өглөө. Тэр үед хойно суугаа хөвгүүний уйлах чимээ сонсогдов.
Эргээд хартал ээж нь бололтой нэг эмэгтэй хүүг учир зүггүй загнаж байна. Эргүү тэнэгээр нь дуудаад л, цохиод л, хурдан бичээч юугаа бодоод байгаан иймхэн юм бодож чадхгүй байхдаа яадаг юм хэмээн загнаж өгч байх юм. Би гайхаад эргээд харахаар өөдөөс харж худлаа инээчихээд л... их хөөрхөн эгч байсан ч хүүхдэдээ гаргаж буй авир нь урмыг минь хугалж орхилоо.
Дөнгөж 6 нас хүрч байгаа бяцхан амьтныг тэгж загнах ямар хэрэг байнаа. Гацхан энэ эмэгтэй ч гэлтгүй зөндөө олон эцэг эхчүүд бий. Тэдэнд хандаж хэлэхэд “Та анх 1-р ангид орж байсан үеэ санаарай. Магадгүй санахгүй байх л даа тэгвэл ээж ааваасаа асуугаарай. Та бүгдийг мэддэг болоод, бүгдийг чаддаг болсон хойноо сургуульд суугаагүй л байх” гэдгийг сануулмаар байна.
Гэрийхэн маань ажилтай байдаг учраас орой болгон дүүгийнхээ даалгаврыг хийлгэх ажил надад оноогддог. Анх их туршлагагүйтдэг байлаа. Одоо бол дүүгийнхээ арга эвийг олдог болсон, яавал хурдан, сайн ойлгож хийдэг гэдгийг ойлгодог болсон. Анх даалгаврыг нь хийлгэнэ гэдэг их хүнд даваа байсан. Харин одоо бол эсрэгээрээ шүү. Тиймээс та бүхэндээ хэдхээн зөвлөгөөг хуваалцъя.
1. Бага уурла
Хичээлээ хийхгүй байна хэмээн уурлах хэрэггүй. Уурлалаа гээд тийм ч хурдан хийгээд дуусчихгүй. Саяхныг хүртэл эрхэлж тоглож байсан хүүхэд чинь хичээл хийгээд 40 минут суухад мэдээж хэцүү л байгаа.
2. Бусадтай хэзээ ч битгий зүйрлэ
Ямар ч хүүхэд өөрийг нь бусадтай харьцуулахад дуртай байхгүй харин ч дургүй нь хүрнэ. Үүний оронд хүүхдээ магтаж, урамшуулж, эвээр харилц.
3. Сайхан бичих албагүй
Заавал сайхан бичих албагүй. Зөв бичих нь хамгийн чухал. Чи заавал гоё бичих ёстой хэмээн заинах хэрэггүй шүү. Хичнээн гоё бичсэн ч алдаатай бол хэнд хэрэгтэй гэж.
4. Солгой бол...
Солгой хүүхдийг хүчилсээр байгаад баруун гараар нь бичүүлээд сургачихдаг. Энэ бол хамгийн том алдаа юм. Төрхөөсөө л солгой бол та хичнээн хорьсон ч гэсэн бие физиологи нь зүүн талаараа л ажиллана .
5. Зүйрлэл
Бодлого бодуулах гэж байгаа бол амьтан, эд хогшлоор зүйрлэн заавал хүүхэд чинь их сайн ойлгоно. Жишээлбэл: 2+1=3 гэж байвал 2 шоргоолж хоол хайгаад явж байгаад нэг өлсгөлөн шоргоолжтой тааралдан хамт хоол хайхаар цааш явсан. Тэгвэл нийт хэдэн шоргоолж хамт явсан бэ гэх мэтээр зааж өгвөл хүүхэд тань маш хурдан ойлгоно гэдэгт маргах хэрэггүй шүү.
Гоо
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
