Цөөн бус эцэг эхүүд хүүхдээ унтахаас нь өмнөх үлгэр ярьж өгөх нь хүүхдийн хэлний чадварыг хөгжүүлэхэд ашигтай гэдгийг мэддэг. Гэхдээ та зөвхөн нэг хэсгийг л мэддэг аж.
Аав нь хүүхдээ унтахаас нь өмнө орой бүр үлгэр яривал ээж нь ярихаас илүү үр дүнтэй байдгийг Америкийн Харвардын Их Сургуулийн судлаачид судлан гаргасан байна. Иймээс аав нь хүүхдэдээ унтахаас нь өмнөх үлгэр ярьж өгвөл зүйтэй гэж үзэж байна.
Үлгэр ярьж өгөх нь хүүхдийн хэлний хөгжилд нөлөө ихтэй байдаг аж. Аавынхаа ярьсан үлгэрийг орой бүр сонсдог охины хэлний чадвар 1 жилийн дотор тун их дээшилсэн байна. ”Үлгэрийг ярьж эхлэхдээ 2 наснаас өмнө аав нь ярьж өгвөл үр дүн илүү байдаг гэдэг нь нотлогдсон” гэж судлаач, доктор Elisabeth Duursma танилцуулсан байна.
Учир нь аавын үлгэр ярих арга ээжээс өөр байдагтай холбоотой юм байна. Хүүхдийн ээж ерөнхийдөө “Чи хэдэн алим харж байна вэ?” гэх мэт тодорхой, амаргхан асуулт асуудаг хандлагатай. Харин аав хүүхдийн сэтгэлгээ, төсөөлөл өдөөгдсөн хийсвэр асуулт асуух хандлагатай байдаг байна. Ийм төрлийн асуулт нь хүүхэд тархиа илүү ажиллуулах төдийгүй тэдний хэлний хөгжилд илүү ач тустай байдаг гэнэ.
Харин та хүүхдэдээ үлгэр ярьж өгдөг үү?
