
Тэрээр, Хятад улс дэлхийн олон орнуудтай найрамдал, хамтын ажиллагааг сайжруулан, хүн төрөлхтний энх тайван хөгжлийг ахиулахад бэлэн байна гэлээ.

Хятад улс дэлхийн олон орнуудтай болсон харилцаагаа хөгжүүлэхийг чухалд үзэж, улс орнуудтай улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөн, хүмүүнлэгийн харилцаа хөгжүүлэхийг хүсэж байна. Олон улс, бүс нутгийн асуудлаар ойр дотно харилцаа холбоо тогтоож, харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй урагшлуулах болно гэж Ли Кэчян онцлов.

Дипломат төлөөлөгчид удирдагчдынхаа Хятад улсын үндэсний халуун баяр болон Хятадын ард иргэд, Хятадын удирдагчдад найрсаг мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэд Хятадын улсын хөгжлийн явц дахь ололт амжилтыг өндрөөр үнэлж, Хятад улс цаашид тасралтгүй хөгжихийг хүсэн ерөөжээ. Мөн Хятад улстай харилцааг хөгжүүлэх нь улс орнуудын гадаад бодлогын чухал чиг хандлага бөгөөд Хятад улсад ирж ажиллаж буйдаа баяртай байгаа бөгөөд хоёр талын харилцааг үргэлжлүүлэх гүнзгийрүүлэх, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин зүтгэнэ гэдгээ илэрхийлсэн байна.

