solongonews
“Далайн мөрөөдөл” толь
2015-12-28 18:21
Гэрт байгаа хуучин толио хясаа ашиглан цоо шинэ загварлаг болгох боломж танд бий. Та дагаад хийгээрэй.
ТАНД ХЭРЭГ БОЛОХ ЗҮЙЛС:
1. Толь
2. Хясаа – бүх төрлийн
3. Сувдны хясаа
4. Цавуу
5. Наах цаас, эсвэл бинт
6. Хайч
 
Алхам 1. Эхлэхээс өмнө толийг сайн цэвэрлэж бэлдэнэ. Толийг хамгаалж цэвэр байлгахын тулд цаас цэвэрхэн нааж өгнө. Хясаануудыг цэвэрлэж хатаана. Сайн цэвэрлэхгүй бол цавуунд наалдахгүй.
Алхам 2. Тольны хүрээнд цавуу түрхээд дотор талын хүрээнд жижиг хясаа наана. Хэт дотогшоо шахаад наавал ховхроод унах тул харж байгаад наах хэрэгтэй. 
Алхам 3. Цавууг бусад наах хясаанд сайтар түрхэж өгөөд толийн тойруулж наана. 
Алхам 4. Чимэглэх явцдаа орж болох бөгөөд жижиг хясаануудыг ашиглан толийн хүрээг битүүлнэ.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл