Гадаадын том сургуулиа сонгох уу, хүүхдээ гаргах уу?
2015-12-28 18:21
Зарим хүн анхны хүүхдээ авахуулсан хүн дахиад хүүхэдтэй болдоггүй юм гэх юм. Харин би ээж аавдаа энэ тухайгаа ч хэлж чадаагүй байгаа. Би яах вэ. Тэдэндээ юу гэж хэлэх юм бэ. Сургуулиа больё, хүүхдээ гаргаад гэрлэлтээ батлуулна гэх юм уу. Аав яаж уурлах нь нүдэнд харагдаад байх юм.
Сайн байцгаана уу эрхэм Монголжингоо. Энэ сайтад зочилдог эмэгтэйчүүд, ээжүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Гадаадын нэр хүндтэй том сургуульд тэтгэлгээр суралцах алтан боломж надад яг одоо байна. Гэтэл хэвлийд минь шинэ хүн бүрэлдэж эхэлснийг би саяхан л мэдлээ.
6 жил гадаадад сурах би хүүхэд гаргавал юун сургууль манатай болох гээд байна. Би найз залуутайгаа 3 жил үерхэж байгаа юм л даа. Бид боломжийн л амьдралтай айлууд. Тэр маань Монголдоо нэгэн дээд сургуульд дээд курсын оюутан юм. Харин би арван жилээ төгсөөд азаар гадаадад сурах болчихоод байгаа юм. Гэтэл ээж болох нь. Юу гэсэн үг вэ. Би энэ бүхнийг худлаа байгаасай гэж бодох боллоо.
Сургуульдаа сураад сайн боловсрол эзэмшээд Монголдоо сайхан ажиллаж амьдарна гэж мөрөөдөж байсан би сургуулиа орхиход хүрэх гээд байна.
Найз залуу маань намайг жирэмсэн болсныг мэдэнгүүтээ л бөөн баяр болсон. Намайг гадаад явуулахгүй, эндээ гурвуулаа сайхан амьдаръя, заавал гадаадад сурлаа гээд сайхан амьдрахгүй шүү дээ гээд л элдвээр л ятгаж байгаа. Миний хүүхдийг битгий буцаагаарай, чиний сургуулиас үнэтэй хүн байгаа шүү гэж өчигдөр надад гомдож уйлж хэлсэн. Яагаад гэхээр би явна гээд бүх юмаа бэлдчихсэн, ирэн очин байна гээд төлбөр мөнгөө ч ээж ааваараа гаргуулчихсан хүн шүү дээ. Тийм болохоор би үүнтэй эвлэрч чадахгүй байна.
Юу ч гэж хэлэхээ мэдэхгүй, юу хийхээ олж ядсан өрөвдөлтэй хүн болоод хувирчихлаа.
Зарим хүн анхны хүүхдээ авахуулсан хүн дахиад хүүхэдтэй болдоггүй юм гэх юм. Харин би ээж аавдаа энэ тухайгаа ч хэлж чадаагүй байгаа. Би яах вэ. Тэдэндээ юу гэж хэлэх юм бэ. Сургуулиа больё, хүүхдээ гаргаад гэрлэлтээ батлуулна гэх юм уу. Аав яаж уурлах нь нүдэнд харагдаад байх юм.
Гэхдээ л хайртай хүний минь хүүхэд гэдсэнд минь торниж байна гэхээр, бас тэр бяцхан гарыг барихсан, бяцхан бүхнийг нь мэдрэхсэн гэхээс өөрийн эрхгүй эгдүү хүрээд байх юм. Монголжингоо найзууд минь, эрхэм ээжүүд эхчүүд минь надад зөвлөөч. Би яах хэрэгтэй юм бол...
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
