solongonews
Нимбэг таны биед ямар ашигтай вэ?
2015-12-28 18:21
Нимбэг бол тустай жимс. Өөртөө маш их хэмжээний витамин С, пектин, органик хүчил, рутин, тиамин гэх мэт бодисуудыг агуулдаг. Харин зарим өвчин болон гоо сайханд яаж ашиглах вэ?
 
Ашиг тус:
Хэдий исэглэн ч гэсэн нимбэг нь ходоодны хүчлийг бууруулдаг.
Харин нимбэгний шүүс нь давсагны чулуу үүсэхээс сэргийлдэг байна.
За мөн амны хөндийн салстын талын өвчинг эдгээх шидтэй жимс юм. 
Нимбэгний шүүс нь цангааг маш сайн тайлдаг учираас халуун үед нимбэгтэй цай эсвэл нимбэгний шүүс уух хэрэгтэй.
Хоолны дуршлыг бага зэрэг бууруулдаг.
Цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг.
 
Зөвхөн эмчилгээний зориулалттай биш юм. Турахыг хүссэн хүмүүст их хэрэгтэй жимс. Өглөө нимбэгний шүүсийг халуун устай холиод өглөөний хоолоо идэхэд бие хөнгөрч, холестриныг багасгана.
 
Нимбэгний шүүс гуурсан хоолойн багтраа буюу астмтай хүнд их сайн. 5ш нимбэгний цэвэр шүүс гаргаж аваад 2 хумс сармисыг бас нүдээд 1л халуун устай холино. Хийсэн савны таглааг сайн бөглөөд 5 хонуулна. Бэлэн болсон шүүсийг өдөр бүр 1 хоолны халбагаар хэрэглээрэй.
 
Гоо сайханд ч хэрэглэж болно. 
Нүүрний үрчлээг багасгахын тулд нимбэгтэй  маск тавиарай. Нимбэгний цэвэр шүүсийг яг тэнцүү хэмжээний оливын тостой хутгаад өглөө оройдоо түүгээр нүүрээ арчина. 
Батганд хэрэглэж болно. нимбэгний шүүсийг шахаад хөвөнд шингээнэ. Цэвэрлэсэн нүүрний яг батга гарсан хэсгээр сайн арчиж өгнө. 
Арьсны толбыг бүдгэрүүлэхийн тулд цэвэр тарган дээр нимбэгний шүүсийг бага зэрэг нэмээд хөвөнгөөр асуудалтай хэсгийг сайн арчина.
 
Гоо сайханы талаархи зөвлөгөө болон санал асуулагыг доорхи хэсгээс орж үзээрэй
 
Энд дарж бидэнтэй нэгдэнэ үү

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл