solongonews
Жирэмсний 37 дэх долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?
2015-12-28 18:21
Одоо таны хүүхэд 533.4 мм өндөртэй, 3171 орчим гр жинтэй болжээ. Тэрээр одоо л ёстой нэг дөнгөж төрсөн нярай шиг харагдаж байгаа.

Энэ долоо хоногоос таны хүүхэд төрөх байрлалдаа шилждэг. Үүгээр ч зогсохгүй амьсгалах сургуулилт хийж байгаа. Одоо тэрээр ихээр томорсон болохоор хөдлөх орон зай нь хумигджээ.

Энэ долоо хоногт таны умайн амсрыг таглаж буй салиа бага багаар гадагшилж болох юм. Энэ нь боровтор өнгийн нусархаг зүйл юм. Та одоо гэдсэн дээрх жирэмсний язралтандаа санаа зовж байна уу. Эдгээр нь таныг төрсний дараа өнгөө өөрчилж, бараг мэдэгдэхгүй болох учраас санаа зовох хэрэггүй. 

Магадгүй танд энэ долоо хоногоос хуурамч өвдөлт мэдрэгдэх  байх. Энэ нь төрөхийн өвдөлт шиг хэр нь бага багаар илрээд намддаг өвдөлт юм. Харин жинхэнэ өвдөлтийн үед илүү хүчтэй, илүү бодитой байх болно. 

Энэ долоо хоногт та эмнэлэгт хэвтэхдээ авч явах зүйлсээ бэлтгэхээ мартаж болохгүй. Ялангуяа, утасны дугааруудаа ч авч явахаа мартав.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл