БРИТАНИ ДЭГЛЭМ: Үр дүн гарлаа
2015-12-28 18:21
Сайн байцгаана уу? бүсгүйчүүдээ. Өнгөрсөн долоо хоногт турах дэглэмийн туршилт явуулахаар шийдсэн гэсэн мэдээг та бүхэн уншсан байхаа. Бидний хүсэн хүлээсэн турах дэглэмийн үр дүн маань гарлаа.
За тэгэхээр Британи турах дэглэмийг маань Мишээл, Энхтуул гэх 2 охин 7 хоног барьж байна. Би тэдэнтэй өнгөрсөн долоо хоногт байнга холбоотой байж биеийн байдлыг шалгаж байлаа. За тэдний сэтгэгдлийг уншицгаана уу:
Британи дэглэмийг эндээс үзнэ үү: http://www.mongoljingoo.mn/content/23626.htm
Британи дэглэм: Туршилт эндээс үзнэ үү: http://www.mongoljingoo.mn/content/29873.htm
Мишээл:
-Дэглэм барина гэдэг их тэвчээр шаардагддаг. Ялангуяа энэ дэглэмийг барихад их тэвчээр шаардагдсан. Дэглэмийн эхний 2 өдөр их хэцүү байсан л даа. Өлсөөд, хоол идэх дуршил үнэхээр их хөдлөөд, гэхдээ турахын тулд би тэвчих шаардлага гарсан.
Дараа өдрөөс эхлээд гайгүй болж бие организм дасаж эхлэж байх шиг байсан. Өнөөдөр дэглэм дуусаж байна. Миний гэдэс цаашаа бага зэрэг орсон, хоол идэх дуршил буурсан учраас ходоод агшсан. Бие хөнгөрөөд сайхан байна. Энэ 7 хоногт би энэ дэглэмийн ачаар 4кг хаслаа. Тэгэхээр би 61кг. Баярлалаа Монголжингоо
Энхтуул:
-За миний хувьд гэвэл надад тийм ч их хүндрэл учрсангүй. За мөн надад өнгөрсөн долоо хоногт өлсөх ч зав гараагүй ээ. Би өөрөө спортоор хичээллэдэг дээрээс нь сурдаг болохоор бага зэрэг ядардаг. Гэхдээ дэглэмээ яг баримталж эхлэхэд эхний өдөр жаахан хэцүүдүү л байсан. Гэдэс хонхолзоод.
Тэгээд сүүлдээ дасаад, ходоод агшаад ирэхээрээ маш бага хэмжээгээр иддэг болсон. Хоолны үнэр ч авах хэцүүдүү. Эхний 2 өдөр үнэхээр их сульдсан. Хүн чинь шимт бодисоо авч чадахгүй болохоороо хөдөлж ч чадахгүй болдог юм байна лээ. Дэглэмийн сүүл хавьцаа харин ч бие хөнгөрөөд хурдан гүймээр санагдсан шүү. Энэ өнгөрсөн долоо хоногт би 5кг хассан. Одоо миний жин 60кг. Илүүдэл жинтэй бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд гоо сайхны төлөө зүтгэх л хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.
За бүсгүйчүүдээ ийм л байна. Та ч гэсэн турах дэглэм бариад үзээрэй. Танд ч гэсэн үр дүн гарна. Хамгийн гол нь өөртөө итгээрэй. Өөртөө итгэх итгэл үгүй бол нөхцөл байдал эсрэгээр эргэж ч мэднэ. Манай 2 охин маань жингээ хаяж чадсан байна. Дараагийнх нь ТА юм шүү!
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
