solongonews
Хятадын засгийн газрын ”Найрамдал шагнал”-ын эздийг хүлээн авч уулзав
2015-10-01 10:07
30-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ардын хурлын ордонд Хятадын Засгийн газрын 2015 оны ”Найрамдал шагнал”-ын эзэд болон тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч уулзав.



Ли Кэчян засгийн газрын нэрийн өмнөөс шагналын эзэн болсон гадаадын мэргэжилтнүүдэд баяр хүргэж, Хятад улсад ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүд, Хятад улсын өөрчлөлт хөгжилтийг дэмжиж буй гадаадын иргэд болон тэдний гэр бүлийнхэнд баяр талархлаа илэрхийлсэн байна.
Ли Кэчян, "Найрамдал шагнал" нь Хятадын ард түмний дэлхийн олон орнуудын ард түмэнтэй болсон найрамдлыг илэрхийлж, мөн дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтдаа хөгжих чухал үүрэг хариуцлагыг төлөөлж байна. Хятад улс дэлхийн олон орнуудтай хамтран хүчин чармайлт гаргаж, үнэнч нөхөрлөл болон чин сэтгэлийн хамтын ажиллагаагаар үзэсгэлэнт, эв найрсаг дэлхийгээ хөгжүүлэхэд бэлэн байна гэлээ.

Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл