solongonews
Эхнэртэй эрээс жаргал хүлээх хэрэггүй
2015-12-28 18:21
Таныг хэчнээн үзэсгэлэн гоо хэмээх магтаж, элдэв үнэтэй бүхнээр эрхлүүлж байвч түүний сэтгэлийн тэн хагасаас илүү нь эхнэр, хүүхдийнхээ төлөө мэлмэрч л байгаа. Та өөрийгөө хэчнээн дайчилж, түүний төлөө бүхнээ зориулсан ч эхнэртэйгээ өнгөрүүлсэн анхны амьдралынх нь агшин бүрийг баллуурдаж чадахгүй.
Эхнэртэй эрчүүдэд бүү дурла. Нулимс, гуниг, уйтгар, харууслаас өөр зүйл танд тэд өгөхгүй. Арай ухаантай нь гэр бүл, үр хүүхдээ сонгох бол тэнэг нэг нь тантай амьдрахаар шийднэ. Од шиг олон үдшээр ханийнхаа төлөө гэж амттай хоол, ар гэрийн ажилд дарагдаж, алсдаа хайрынхаа дундаас төрсөн хүүхдүүдээ өсгөх гэж тоолж барамгүй шөнөөр дутуу нойртой хоносон эхнэрийнх нь хайр түүний энгэрт шив шинэхнээрээ нуугдаж байгаа. 
 
Хэчнээн үгүйсгэсэн ч түүний хувьд цор ганц хайр нь эхнэр нь л байх болно. Таныг хэчнээн үзэсгэлэн гоо хэмээх магтаж, элдэв үнэтэй бүхнээр эрхлүүлж байвч түүний сэтгэлийн тэн хагасаас илүү нь эхнэр, хүүхдийнхээ төлөө мэлмэрч л байгаа. Та өөрийгөө хэчнээн дайчилж, түүний төлөө бүхнээ зориулсан ч эхнэртэйгээ өнгөрүүлсэн анхны амьдралынх нь агшин бүрийг баллуурдаж чадахгүй.  
 
Та түүний төлөө бүхнийг хийнэ гэж өөртөө амласан ч анхны үрийнх нь энэрэл хайраар цуурайтсан анхны дууг нь мартуулж чадахгүй. Хорвоод анх удаа аав болоод мэдэрсэн тэр л мэдрэмжийг хоёр дахь амьдралынх нь хэн ч эзэгнэж бас дийлэхгүй.
 
Эхнэртэй эр гэр бүлээ орхиод таныг сонгодог юм гэхэд ааваа нэхсэн үрсийнх нь нулимс, нөхрөө хүлээсэн эхнэрийнх нь шаналан хэзээ нэгэн цагт таны амьдралд өөрийн үрээ ургуулах л болно. Тэр үр ургаж нахиалаад дааж давшгүй хүнд ачааг таны нуруун дээр нэг л өдөр үүрүүлэх болно. 
 
Гэр бүлтэй эр таныг ч, гэр бүлээ ч орхихгүй гээд тэлээ хурга шиг гүйлээ гэхэд бас л ганцхан та л хохирно. Та хэзээ ч түүнтэй авахуулсан гэрэл зургаа хэтэвчиндээ нандигнан найзууддаа гайхуулж чадахгүй. Та хэзээ ч түүнийг олны дунд хөтлөн сэтгэл дүүрэн алхаж чадахгүй. 
Эцсийн эцэст эхнэртэй эр танд хэзээ ч жаргал өгөхгүй. Үүнийг хүлээх хэрэггүй. Ганц шөнийн жаргал гэж санасан бүхэн тань нэгэн насны там болон хувирч мэдэх юм. 
Бусдын зовлон дээр амьдрал “ургадаггүй” харин урууддаг...
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл