solongonews
Урт намирсан үсний нууц.
2015-12-28 18:21
“Үс сайхан бол зүс сайхан” гэдэг үг үнэхээр үнэн.
“Үс сайхан бол зүс сайхан” гэдэг үг үнэхээр үнэн. Хүний үс сайхан байх юм бол царай зүс нь мөн адил сайхан харагдаад явчихдаг. 
Үс сард ихдээ гэхэд  1,27см ургадаг, үүнээс илүү ургуулах ямар ч арга байхгүй  гэхдээ бид үсээ арчилж гялалзаж намирсан болгохыг мэдээж хүсдэг билээ.
 
Өнөөдөр танд өгөх энэ зөвлөгөөнүүдийг бүгд өөрийн биеэр туршиж үзсэн бөгөөд үр дүн нь маш хурдан мөн найдвартай сайн гэдгийг танд баталж хэлж байна.
 
Хэрэглэдэг энгийн самаа солиод үзээрэй, зөөлөн дугуй үзүүртэй сойзон сам хэрэглээд үз, материал нь модон байвал бүр сайн.
 
Үсээ хэзээ мөн яаж самнах тал дээр мөн анхаарах хэрэгтэй. Үсээ нойтон үед нь самнавал хугалж гэмтээх сул тал бий.
 
Үсээ сэнсээр хатаахаа зогсоо. Хуурай алчуураар сайтар арьчаад дараа нь задгай тавьж хатаавал гэмтэл нь илүү бага байх болно.
 
Үсээ ойр ойрхон будаж, сор тавиулж, хийм хийлгэх нь таны үсэнд хамгаас сөрөг үр дагаварыг үзүүлдэг.
 
Үсээ үргэлж бүлээн усаар угааж байгаарай, хүйтэн талруугаа ч байсан болно. Хэтэрхий халуун үс таны үсэнд ч тархинд ч муугаар нөлөөлдөг.
 
2с 3н сар болоод үсний үзүүрээс салаалсан хэсгийг тогтмол тайрж байгаарай. Заримдаа гэмтэж үхсэн үс урт үстэй болход саад болдог.
 
7 хоногт нэг удаа үсэндээ маск тавьж байгааарай. Үүнд: Өндөг, оливын тос мөн зөгийн бал. Гэхдээ үсний угт хүргэлгүйгээр зөөлөн массаж хийгээрэй.
 
Төмс чанасан усанд угаасан үсээ зайлж цэвэрлэх нь гялалзсан үстэй болход тань туслана.
Хэрэглэдэг шампуньдаа хэрчсэн сонгино хэд хэдийг хийгээд сэгсрээрэй. Сонгинотой шампунь нь урт үстэй болход тань нэн тустай.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл