Сайн нойр авах нь жингээ барихад тусладаг
2015-12-28 18:21
Турахад чухал зүйлсийн нэг бол яах аргагүй дасгал, хоолны дэглэм билээ. Гэвч турахад тань туслах хамгийн том нууц бол нойр гэдгийг мэдэх үү?Яагаад вэ?

1. Нойр нь хоолны дуршлыг багасгадаг

Өдөртөө хангалттай нойр авснаар биеийн өлсөх мэдрэмжийг төрүүлэх гормонд нөлөөлдөг. Үүний дараа ходоодыг цатгалан байна гэсэн дохиог тархи руу илгээдэг. Хэрэв та дутуу нойртой боссон бол өдрийн турш их идэх магадлал өндөр гэсэн үг.
Саяхны судалгаагаар ихэнх эмэгтэйчүүд хангалттай нойроо авахгүй бол өдөрт 300ккал-аас илүү илчлэгийг өөртөө авдаг гэсэн хариу гарчээ.
2. Гэдэсний өөхийг багасгадаг гэдгийг та мэдэх үү?

Ер нь гэдэсний өөх, харвин нь стресс болон ядаргаанд орсон үед илүү хурдацтайгаар бөөгнөрдөг. Мөн та уурлахаараа эсвэл стресст орсон үедээ хэмжээгээ мэдэхгүй их иддэг үү? Үүнээс гарах цор шалтгаан бол мэдээж хангалттай нойроо авах.
3. Танд өдрийн турш эрч хүч өгнө

Та шөнийн нойроо сайн авч чадвал маргаашийнхаа ажил, фитнесст явах эрч хүчээр цэнэглэгдлээ л гэсэн үг.
Нойрны тухай магтаад дуусашгүй маш олон сайн нөлөө байдаг. Мөн таны арьс ихээр ядарсан бол 8-9 цаг унтахад толийгоод маш сайхан болж ирдэг. За ингээд бүсгүй минь хамгийн чухал зүйл бол нойр гэдгийг ойлгосон гэдэгт итгэж байна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
