solongonews
Тархинд хортой 10 зуршил
2015-11-03 10:32
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тархинд хортой 10 зуршлыг гаргажээ.

1. Өглөөний цай уухгүй байх - Өглөөний цай уудаггүй хүмүүст цусан дахь сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг.


2. Хэт идэх - Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэн бодох чадварыг бууруулдаг.

3. Тамхи татах - Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг.

4. Чихэрлэг зүйлс их хэрэглэх - Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг.

5. Агаарын бохирдол - Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай, бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг.

6. Нойрны дутагдал - Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг.

7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх - Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй.

8. Өвчтэй байх үедээ ажиллах - Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна.

9. Бодож сэтгэх нь  багасах - Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулилт юм. Идэвхжүүлэн бодох, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг.

10. Бага ярих - Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг.

 

Найруулагч: BYN
Эх сурвалж : mongolcom.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл