solongonews
Наполеон торт хийх хамгийн амттай жор
2015-12-28 18:21
Баярын ширээгээ ямар бялуугаар чимэх гэж байна даа, бүсгүйчүүд ээ. Та бүхэн сонголтоо хараахан хийж амжаагүй бол танд өгөх гайхамшигтай санаа бидэнд байна.

Баярын ширээгээ ямар бялуугаар чимэх гэж байна даа, бүсгүйчүүд ээ. Та бүхэн сонголтоо хараахан хийж амжаагүй бол танд өгөх гайхамшигтай санаа бидэнд байна. Наполеон тортыг маш амархан аргаар маш хурдан хугацаанд хамгийн амттай хийх аргыг та бүхэнтэй хуваалцъя. Хадгалаад аваарай.  

 

Орц:

Өндөг 2 ширхэг

Масло 200 гр (цөцгийн тос)

Гурил 600 гр

Элсэн чихэр 200 гр

Сода 1 цайны халбага буюу 5 гр

Зөгийн бал 50 гр (том халбагаар 3) хийхгүй байж болно

 

Кремэнд:

Масло (цөцгийн тос) 150 гр. Өрөөний хэмд зөөлрүүлсэн байх.

Молоко 1 лааз

 

Хийх дараалал:

Эхлээд 2 өндгөө элсэн чихэртэйгээ холиод элсэн чихрээ уустал хөөсрүүлэн хутгана. Дээрээс нь зөгийн бал, хөөлгөгч сода, хайлуулсан цөцгийн тосоо хийж хутгана.

Зуурмагандаа гурилаа хийж зуураад гонзгой болгож, гялгар уутанд боогоод хөргөгчний хөлдөөгчинд хийнэ. Гурил маань хөлдөөгчинд 30 минут болох ёстой.

Гурилаа амарч байх хооронд кремээ хийнэ. Эхлээд цөцгийн тосоо тасалгааны хэмд зөөлрүүлнэ. Цөцгийн тосоо хутгах хооронд молокогоо бага багаар дээрээс нь хийж өгнө. Майонез зуурахтай л ижил. Крем маань ч өтгөн болох ёстой. Молокогоо багаар хийж тасралтгүй хутгах нь чухал шүү. Үгүй бол крем маань ээднэ.

Гурилаа хөлдөөгчнөөс гаргаад 6-7 тэнцүү хэсэгт хуваана. Гурилаа базаж бэмбээ шиг болгоод тугалган цаасан дээр хуурай гурил цацаад элдэнэ. 3-4 мм зузаантай байхад болно.


Урьдчилж халаасан зуухандаа гурилаа тугалган цаастай нь хамт хийгээд 180 хэмд 5-6 минут жигнэнэ. Гурил тослог ихтэй тул элдчихээд өөр тийшээ зөөхөд их хэцүү байдаг. Тиймээс тугалган цаасан дээрээ элдээд шууд тэр цаастайгаа хийх нь амар.


Жигнэж гаргаж ирсэн гурилын оронд дараагийн гурилаа зуухандаа хийнэ. Дараагийн гурил болж байх хооронд бэлэн болсон гурилаа тэгш гадаргуутай газарт тавиад дээр нь тортныхоо хэвийг тавина. Хэвийнхээ дагуу зүснэ.


Тавган дээр тавьсан үндсэн хэсгээс ялимгүй хөрөөд бүлээн болохоор нь дээрээс нь кремээ сайхан нялж өгнө.
Дараа дараагийн гурилыг зуухнаас гаргаж ирэнгүүт хэвэнд оруулж зүсээд эхнийхээ гурил дээр давхарлана. Ингээд 8 давхар торт болох ёстой.


Тусдаа саванд бэлтгэсэн ирмэгийн хэсгүүдийг базаж бутархай нунтаг болгоно. Бэлэн болсон нунтгаа тортон дээрээ сайхан цацаад, наагаад өгнө. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл