solongonews
Амьдралаа өөр өнцгөөс хараад үз
2015-12-28 18:21
Бонжур, үзэсгэлэн гоонууд минь. Энэ хорвоод амьдрах боломжийг авсан учир өөрийн энэ амьдралаа хэрхэн удирдаж өөрийн болгох вэ? гэсэн сэдвээр ярилцъя.
 
 
“Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас” гэдэг шүү дээ. Ертөнцөд туслахын тулд эхлээд өөртөө туслах хэрэгтэй. Амьдрал хэн дуртайд нь олдоод байдаггүй үнэт зүйл учир түүнийг хамгаал.  
Эхлээд муу зуршлаа хая. Одоо үед маш олон охид тамхи татдаг болсон. Бүр 40% шүү дээ. Зарим нь уух нь ч бий. Үнэхээр харамсалтай. Тэд зөвхөн өөрийгөө ч биш дэлхийг алж байгаа гэдгээ мэдэх ёстой. Муу зуршлаа хаяад спортоор хичээллээд үзээрэй.
Амьдралынхаа найруулагч нь өөрөө бай. Хүмүүс хэлэхдээ “Амьдрал бол жүжиг” гэдэг. Үнэн боловч бид жүжгийн жүжигчид биш харин найруулагчид юм. Бид өөрийн амьдралынхаа үйл явдлыг өөрөө бичдэг.  
 
Өнөөдрөөр амьдарч, маргаашаа бодож, өчигдрөө санаж яв. Өнгөрсөн амьдралдаа амьдраад байх шаардлага байхгүй. Бас ирээдүйдээ хэтэрхий том зорилго тавих хэрэггүй. Зорилго тань бүтэхгүй үед таны амьдрал нурах мэт л санагдах болно. Тиймээс бага багаар урагшил. Энэ хэсгийн эхний өгүүлбэрийг дагаснаар бүх зүйл сайхан болно. Та өөрийгөө ч, амьдралаа ч өөрчилнө.
 
Дотоод хүнээ хөгжүүл. Таны дотор огт өөр ертөнц оршиж буй. Тэр бол сэтгэл бөгөөд түүний тусламжтай та баярлаж, гуниж, уурладаг. Түүний ачаар та робот биш. Түүний ачаар та мөрөөдөж чадна. Тиймээ, энэ жижиг улсыг таны сэтгэл гэнэ. Та зүрх сэтгэлээ сонсож ойлгож чаддаг байх хэрэгтэй. 
 
Цэвэрлэлт. Дотоод гадаад бүх хэрэггүй зүйлсийг цэвэрлэ. Сэтгэл дотор байгаа хар чулуугаа гаргаж санаа амар яв. Таарч тохирдоггүй хүндээ шууд үнэнээ хэлж сур. Гэрт байгаа хэрэггүй новшнуудыг гаргаж хая. Хэнд хэрэгтэй юм бэ? 
 
Байгалд тусал. Зөвхөн цэвэрлэх биш, цэцэг мод тарьж, амьтдыг хооллох. Байгаль өөр өөртөө санаа тавьж чадахгүй учир таны тусламж хэрэгтэй байгаа шүү. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл