solongonews
Л.Оюунгэрэл:Тэжээлийн тос түрхээд л гоё үстэй болчихдоггүй юм шүү
2015-12-28 18:21
Хаврын тэргүүн сар гараад удаагүй энэ өдрүүдэд дулаан уур амьсгал наашилжээ. Өчигдөр л гэхэд хасах 8 хэмийн хүйтэн байлаа. Охид, бүсгүйчүүд зузаан малгайгаа авч торго шиг намирсан үсээрээ гайхуулан алхах нь тун ч үзэсгэлэнтэй...
Ажил хөөцөлдөн гадуур алхах зуур хүүхдээ харж гэртээ суухдаа үсээ ч засуулах завгүй байснаа сая санав. Ингээд баруун дөрвөн замд байрлах “Style” үсчин, гоо сайхны салонд үйлчлүүлэхээр сонгосон юм. Тус салон нь үйлчлүүлэгчдээ найрсаг халуун дотноор хүлээн авч, үсэнд нь тохирсон зөвлөгөөг харамгүй өгдөг нь ихэд таалагдсаныг нуух юун. Тиймээс “Монголжингоо”-гийн уншигч бүсгүйчүүддээ тус салоны үсчин Л.Оюунгэрэлийн үс арчилгааны талаарх үнэтэй зөвлөгөөг хуваалцъя. 
 
Гоё үстэй болоход мэдлэгээ дээшлүүлье
Ер нь монголчууд бид үсэндээ анхаарахаас илүү царай зүс, арьсандаа хамаг мөнгөө зардаг нь нууц биш билээ. Ихэнх нь үсээ арчилна гэхээр дан ганц тэжээлийн тос ганц удаа түрхээд л болдог мэтээр ойлгодог шүү дээ. Харин Л.Оюунгэрэл “Тэжээлийн тос түрхээд л гоё үстэй болчихдоггүй. Ядаж хоёр долоо хоногтоо нэг удаа үсчинд ороод тэжээлийн тос түрхүүлж уурын аппаратанд суугаад байвал их үр дүнтэй. Тэжээлийн тос нь үсийг чийгшүүлэх гол зүйл нь. Харин тэр тэжээлийг үсэнд бүрэн дүүрэн хүргэхэд уурын аппарат хамгийн чухал юм шүү” гэдгийг хэлж байсан шүү. 
 
Гадуур зарагдаж буй тэжээлийн тос үнэхээр сайн гэж үү?
Бид тэжээлийн тос худалдан авахдаа юуг нь хардаг вэ. Ихэнхдээ найзуудынхаа ам дамжсан ярианд үндэслээд осолдохгүй л хугацаа нь дууссан эсэхийг нь хардаг биш гэж үү. Тэгвэл тэжээлийн тос сонгож худалдан авахад ихээхэн учиртай юм байна шүү. “Салоны тэжээлийн тос сонгох нь маш зөв. Учир нь эдгээр нь үсэнд шингэхдээ хурдан, илүү сайн тэжээл өгдөг. Харин гадуур зарагдаж буй ахуйн зориулалттай тэжээлийн тос нь тэр бүр сайн сонголт байж чаддаггүй” гэж Л.Оюунгэрэл ярив. Түүний нэгэн үйлчлүүлэгч эмэгтэй “Londa”-гийн будгийг байнга түрхдэг бөгөөд үсэнд нь ихээхэн тэжээл өгч, намирсан, торго шиг болгосон тухай ч хуучилсан нь бий гэнэ. Мэдээж, энэ бол салоны зориулалттай учир үсэнд шингэхдээ ч хурдан юм байна. 
 
Үсээ бид өөрсдөө гэмтээдэг 
Монголчууд бид үсээ өөрсдөө арчилгаа муутай ургуулдгаас үүдэн хугаралтай, унадаг, өнгөө алдсан үстэй хүмүүс олон байдгийг үсчин ярьж байна. Урин дулааны улиралд нартай өдөр шүхэр, малгай заавал хэрэглэж занших нь үсээ хурц наранд түлж өнгөө алдахаас нь сэргийлдэг гэнэ шүү. Үсийг хамгийн их гэмтээдэг зүйлсийн жагсаалтанд нар, салхи ч багтдагийг мартаж болохгүй нь. 
 
Үсээ ингэж угаагаарай 
Ихэнх хүмүүс үсээ яаруу сандруу, хир тоосноос нь л салгаж байвал боллоо гэх маягаар угаадаг. Гэтэл үсээ угаахдаа цаг гаргаж, сэтгэлээ шингээж чадвал гайхалтай намирсан үсээр гоёх боломжтой л юм байна. Учир нь Л.Оюунгэрэл “Үсээ эхний угаалтаар шампуньтай нь илүү удаан байлгах хэрэгтэй. Тэгээд өндгөөрөө сайн массаж хийж өгвөл үс их сайхан өнгө ордог юм шүү дээ. Ингэснээр үсний сүв рүү нь орж уутанцрыг нь цэвэрлэж өгдөг. Ингэхгүй бол уутанцар нь бөглөрч үс унах шалтгаан болдог. Даанч манайхан ихэнх нь яараад үсэндээ ийм цаг гаргаж чаддаггүй” гэж ярьсан юм. Тэгэхээр өөртөө хэн цаг гаргаж чадна тэр сайхан харагдана гэдэг энгийн хууль гоо үзэсгэлэнтэй байх эсэхэд нөлөөлдөг аж. 
 
Будагтай үсийг илүү сайн арчлах ёстой 
Үсээ олон дахин будах, тэр тоолондоо тэжээл өгөхгүй байх зэрэг нь үс хугарч, өнгөө алдаж, унахын үндэс болдог байна. Тиймээс будагтай үстэй хүмүүс үсэндээ илүүтэйгээр анхаарах ёстой аж. Иймд будагтай үстэй хүн гэмтэлтэй, будагтай үсний шампунь хэрэглэж, хоёр долоо хоногт нэг удаа өөрт таарах тэжээлийн тос түрхэж занших хэрэгтэйг Л.Оюунгэрэл сануулж байна. 
 
Шампуниа зөв сонгоорой 
Бид олны ам дагаж сонголтоо хийдэг буруу хэвшилтэй хүмүүс. Хэвлэл мэдээллээр сурталчилсан бүтээгдэхүүнийг өөртөө таарах эсэхийг нь судлалгүйгээр худалдаж авах нь хамгийн буруу юм. Тиймээс шампунь авахдаа ч үснийхээ онцлогт тааруулах нь чухал юм. Хүн бүрийн үс өөр өөр учир тохирсон шампунь, тэжээлийн тосоо хэрэглэж заншаарай. 
 
Нэмж мэдээлэхэд, үс арчилгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Style” үсчин, гоо сайхны салоны 95965606 дугаарын утсаар холбогдож болох юм билээ шүү. 
 
Монголхатагтай 
 
 
 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл