Хаврын синдромын тухай, мөн яаж тайлах вэ?
2015-12-28 18:21
Хаврын дулаан уур амьсгал аль хэдийн иржээ. Гэтэл цаг агаар сайхан байгаа ч, бие организм байнгын ядарч, ядаргаанд өртөх нь маш эмзэг байдаг.
Ямар ч улсын оршин суугчдын нийт 67% нь хаврын стресст орсон байдаг.
-Стрессийн хурцадмал байдалд 25,8%
-Витамин болон нарны илчний дутагдалд 35% ордог байна.
Ялангуяа нийт хүмүүсийн ихэнхи нь ядарч байгаагаа байнга мэдэрч, витамины дутагдалд ордог бөгөөд 43% нь эмэгтэйчүүд, харин эрчүүд 24%-ийг л эзэлдэг.

Яагаад ингэж их ядардаг вэ? гэхээр:
өвлийн улирлын дараа хүний биед шинэ өөрчлөлт гарч, гармоны тэнцвэргүй байдалд ордог. Тийм учраас сэтгэл догдолж, амархан уурлах, амархан гомдох гэх мэт бүсгүйчүүдийн сэтгэл санаа тогтворгүй болдог.
Хүний нас өтлөх тусам хаврын стресст орох нь их байдаг бөгөөд ихэнхидэ 25-аас дээш насныханд тохиолддог.
Хаврын ядаргааг тайлахын тулд:
Мэдээж хамгийн зөв сонголт бол витамин уух. Витамин дундаа Магний уух шаардлагатай. Магний нь танд өөрийгөө хөнгөн, сайхнаар мэдрэх сэтгэл ханамжийг өгөх зорилготой.
Витамин уухаас гадна аливаа зүйлийг сайнаар бодох, агаар салхинд сайн гарч байх, бие бялдрын идэвхитэй байдал, эрүүл хооллолт, усны хангалттай хэрэглээ хамгийн чухал юм шүү.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
