solongonews
Гэрэл ба сүүдэр
2015-12-28 18:21
Харанхуй харанхуйгаа халхалж үл чадна. Лааны гэрал харанхуйд л улам гэрэлтдэг. Гэрэлтэйд тэр хэн ч биш... Чөтгөр үгүй бол бурхан хэзээ ч тодрохгүй. Чөтгөрийн ачаар бурхны гэрэл улам улам гялалзсаар...

Харанхуй харанхуйгаа халхалж үл чадна. Лааны гэрал харанхуйд л улам гэрэлтдэг. Гэрэлтэйд тэр хэн ч биш... Чөтгөр үгүй бол бурхан хэзээ ч тодрохгүй. Чөтгөрийн ачаар бурхны гэрэл улам улам гялалзсаар.

 Нэгэн удаа бурхан чөтгөр хоёр өөр өөрсдийн байр сууриа сольж үзэхээр шийдэцгээв. Тэд өөрсдийн дүрээ солисон болохоор бурхан хирэндээ л чөтгөр шиг байх гэж аяглав. Хүмүүсийг эрүүдэн шүүж гэм нүглээ ойлго гэж захиран дарангуйлсаар. Яг үнэндээ бусдын боддогоор чөтгөр хүмүүсийг яллаж харгис хэрцгийгээр тамладаггүй аж. Тэр ердөө л лааны гэрэлд хүмүүсийг тойруулж суулгаад ариусгадаг юмсанжээ.

Гагцхүү гэм нүглээ ойлгож ухаарсан нэг нь диваажин луу илгээгддэг байв. Харин бурхан урьд насандаа сайн сайхны төлөө бүхнээ зориулсан хүмүүс одоо амрах цаг нь болсон хэмээн үзэж дураар нь дургиулж хүссэн бүхнийг нь хийлгэдэг аж. Бурхны эрүү шүүлтийг тэсэхээ байж гайхсан хүмүүс түүнийг хөөж орхив. Ингээд чөтгөр там диваажин хоёуланг нь эв найрамдалтай тэнцүүхэн захирах болсон гэдэг. Тийнхүү хөөгдсөн бурхан там диваажинг бүхлээр нь захирах гэсэн шунаг зангаа гээлгүй энд тэнд очин чөтгөрийг адгийн амьтан мэт харагдуулж бурханг ертөнцийн хамаг сайн сайхантай хамж шимэн худал ярин дэлхийн хаа нэг газрын зулын гэрэл, лааны дөлөнд тодордог болсон гэдэг.

Чөтгөр бурхныг эсэн мэнд яваасай гэсэндээ түүнийг улам гэрэлтүүлэх гэж харанхуйг бий болгожээ. Хүнийг гаднах төрхөөр нь хэзээ ч дүгнэж болохгүйн баталгааг бурхан чөтгөр хоёрын түүх хүмүүний жамд тодотгон үлдээжээ.

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл