solongonews
Багачуудын хайрын өргөө “Сонохон” цэцэрлэгт тавтай морил
2015-12-28 18:21
Дэгдээхий багачуудын минь цагаа өнгөрөөдөг хамгийн сайхан газар нь аль вэ. Ингэж асуувал би цэцэрлэг нь гэж хариулна. Яагаад гэвэл хүү минь цэцэрлэгт орсноосоо хойш их өөрчлөгдсөн. Биеэ даагаад, өөртөө итгэлтэй болсон. Бас дүүгээсээ тоглоомоо харамладаг байсан бол одоо хамтдаа тоглох гэж хичээдэг болсон. Энэ бол цэцэрлэгийн үр шим, цэцэрлэгийн багшийн хөдөлмөрийн өгөөж гэж би боддог.
Тиймээс цэцэрлэг гэдэг энэ хайрын өргөөг уншигч эцэг, эхчүүддээ улам ойртуулан танилцуулахаар сурвалжлага бэлтгэснээ хүргэж байна. Эхний буудалласан газар маань “Сонохон” цэцэрлэг. 
Хоолны өдөрлөг эцэг эхчүүдэд таалагджээ 
“Сонохон” цэцэрлэг саяхан хүүхдүүдийн хоолны өдөрлөг зохион байгуулсан нь эцэг эхчүүдийн анхаарлыг ихэд татжээ. Улсын ч бай, хувийн ч бай цэцэрлэгт хүүхдээ явуулж байгаа хүмүүс хүүхдийнхээ юу идэж байгааг сонирхох нь мэдээж юм. 
 
“Сонохон” цэцэрлэгийн хувьд долоо хоног бүр хоолныхоо нэр төрлийг шинэчилдэг юм байна лээ. Өдрийн таван хоолтой. Харин хоолны нэр төрөл самбарт бичигдсэн байдаг учраас ээж аавууд хүүхдээ өдөр юу идсэнийг хянаж, анхаарах боломж өгсөн нь ихээхэн өгөөжтэй юм шиг санагдлаа. 
 
Үнэнийг хэлэхэд, хүүхдүүд цэцэрлэг дээрээ л эрүүл хоол хүнс идэж байвал хамгийн чухал гэж бодогддог юм. Яагаад гэвэл гэрт нь ээж аав нь тэр бүр сайн хоол унд хийж өгч чаддаггүй, цаг зав муутай хүмүүс ч олон харагддаг шүү дээ. 
Цаашдаа бусад цэцэрлэгүүд ч ийм байдлаар ажиллавал зүгээр санагдсан шүү. Олон хүн хүүхдийнх нь хоолыг цэцэрлэгийн тогооч хэрхэн бэлддэг, эрүүл ахуйн талаасаа яаж ажиллаж байгааг мэдэхийг хүсдэг шүү дээ. Тэгвэл хоолны өдөрлөг зохиосноор хүүхдийнх нь хоолны орц, найрлагыг хаанаас бүрдүүлдэг тухай нэгд нэгэнгүй мэдээлэл авдаг гэдэг нь “Сонохон” цэцэрлэгээс мэдрэгдлээ. 
Хүүхдийн авъяасыг хөгжүүлэх хүслийн цэцэрлэг 
 
Дараагийн нэг чухал зүйл бол ээжүүд, аавууд бид чинь хүүхдийнхээ авьяасыг мэддэггүй юм байна. Би гэхэд хүүхдээ цэцэрлэгт явуулж байж л бяцхан хайрыгаа бүжиглэж, дуулах дуртайг нь олж мэдэв. Яг л энэ сэдвээр “Сонохон” цэцэрлэг хүүхэд бүрийн ээж аавтай тусгайлан ярилцдаг нь ихээр таалагдсан шүү. 
Үүнээс гадна улсын цэцэрлэгт орох нас нь болоогүй хүүхэдтэй эцэг эхчүүд “Сонохон”-ыг сонговол их зүгээр санагдсан. Яагаад гэвэл нялх жаахан үрс минь том агаа, аниа нар шигээ өдөр юу хийснээ ярьж чадахгүй шүү дээ. Тиймээс багш нар нь мэдээлэл солилцох хуудас хөтөлдөг юм байна. Ээж, аав нь хүүхдээ авахаар ирэхэд нь хүүхдийнх нь талаар нэгд нэгэнгүй мэдээлнэ гэсэн үг юм. Жишээ нь, эм ууж байгаа хүүхдийн эмийг хэдэн цагт яаж өгсөн зэргийг тэмдэглэл хөтлөн эцэг эхчүүдэд хүргүүлдэг юм билээ.
Бас ээж аавууд нь тэр хуудсанд хүүхдэдээ захих зүйлсийг ч тэмдэглээд үлдээчихэж байгаа нь ар талдаа санаа амар ажиллах боломжийг томчууд бидэнд олгож өгчээ. Зөвхөн магтаад, эсвэл асарснаа бичээд байхгүй, цэцэрлэгийн атамануудын сахилгагүйтсэн, эсвэл тоглож байгаад нэгнийгээ түлхсэн, унагасан гээд бүх л зүйлийг тэмдэглэдэг юм билээ шүү. Энэ бол хүүхдийн эрүүл мэндийн талаас хамгийн ач холбогдолтой мэдээлэл. Бидний олонх нь хүүхдийнхээ тархи хөдөлсөн эсэхийг нь мэдэлгүй удаачихсан тохиолдол олон байдаг. Тэгвэл “Сонохон”-д явж байгаа хүүхэд үргэлж хамгаалалтанд байна гэсэн үг. 
 
Тохилог тухтай орчин
Энэ цэцэрлэг өнгөрсөн жил нээлтээ хийжээ. Зургаан бүлэгтэй, 120 хүүхэд хүлээн авах чадалтай бөгөөд цэцэрлэгийн зориулалттай өөрийн эзэмшлийн барилгад үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хамгийн том давуу тал юм. 
 
Ухаанзаяагийн ээж: Биднийг өглөө хоцроод ирэхэд багш нар нь "Сайхан амарсан уу." гээд инээмсэглэн угтдагт их баярладаг. Учир нь өглөө хоцорно гэдэг чинь ажилдаа бас хоцроод их л стресстэй явж байдаг болохоор. Нэг ч гэсэн хүн инээмсэглэн угтдагт баяртай байдаг шүү.
 
Нэгдүгээр давхарт нь эмчийн өрөө болон хүлээн авах том танхимтай юм билээ. Бас хүүхэд бүрийг агаарт салхилуулах тохилог талбайтай. Үүнээс гадна унтлагын тустаа өрөөтэй, хоолны тусдаа заалтай, хүүхэд болгон өөрийн гэсэн эзэмшлийн ортой юм байна. 
Эцэг эхийн нь ажил оройтож тардаг, хол гэртэй хүүхдүүдэд “Сонохон” цэцэрлэг хамгийн тохиромжтой санагдсан. Өглөө 07.00 цагаас эхлэн 19.00 цаг хүртэл ажилладаг юм байна. Бүр шаардлагатай тохиолдолд 21.00 цаг хүртэл цагаа сунгаж болдог нь хотын завгүй хэмнэлийг ихээхэн зохицуулсан шийдвэр болжээ. 
Ингэхдээ ээж, аав, цагтаа ирж хүүхдээ авч амжихгүй гэдгээ урьдчилж мэдэгдсэнээр цэцэрлэгийн зүгээс хүүхдийн оройн хоолыг нь гал тогооноосоо авч үлддэг юм байна. Ингэснээр хүүхэд өлсөхгүй, ядрахгүй, бас ганцаардахгүй.  
Эцэст нь, хүүхдээ тавтай, тухтай орчинд хайрлан өсгөхийн салшгүй нэгэн хэсэг нь хайрын өргөө болсон цэцэрлэг билээ. Ээж аавуудын хамгийн сайн сонголт нь “Сонохон” цэцэрлэг гэдэг нь энэ бүхнээс түвэггүй ойлгогдох биз ээ. 
Энэрэл хайраар хүүхдээ дутаалгүй, авьяас мэдлэгээс нь хоцроолгүй өсгөе гэвэл эцэг эхчүүдийн хамгийн сайн сонголт нь "Сонохон" цэцэрлэг гэдэгт итгэлтэй байна. Эрхэм ээж, аавууд та бүхэн тус цэцэрлэгтэй холбогдохыг хүсвэл менежер Г.Одонбаяртай харилцаарай.
 
Харилцах утас: 99357112, 70181919
Хаяг: Баянгол дүүрэг 5-р хороо, 10 дугаар хороолол Номин их дэлгүүрийн харалдаа замын урд талд Номун далай сургуулийн баруун талд. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл