solongonews
Хятадын 11-р сарын үндэсний эдийн засаг тогтвортой сэргэж байна
2024-12-16 17:31
Хятадын 11-р сарын үндэсний эдийн засаг тогтвортой сэргэж байна

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 12-р сарын 16-ны өдрийн 10:00 цагт хэвлэлийн бага хурал хийж, Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Хятадын Үндэсний эдийн засгийн нэгдсэн статистикийн газрын дарга Фү Линьхүй 2024 оны 11-р сарын үндэсний эдийн засгийн үйл ажиллагааны талаар танилцуулжээ.

Эдийн засгийг дэмжих цуврал бодлогын үр дүнгийн талаар Фү Линьхүй танилцуулж хэлэхдээ, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах, хөрөнгийн зах зээлийн өсөлтийг нэмэгдүүлэх зэрэг төрөл бүрийн бодлогын үр нөлөөн дор үл хөдлөх хөрөнгийн зах зээл 10-р сард мэдэгдэхүйц сайжирч, 11 дүгээр сард тогтвортой байдлаа хадгалж, зах зээлийн гүйлгээ идэвхтэй байлаа. Шинээр баригдсан худалдааны барилгын борлуулалтын талбай болон борлуулалтын хэмжээ 11-р сард эерэг өсөлттэй гарсан бөгөөд гол хотуудын худалдааны барилгын борлуулалт илт сайжирч, хөрөнгийн зах зээлийн арилжаа идэвхтэй явагдаж байна. Шанхай, Шэньжэнь хоёр хотын хөрөнгийн зах зээлийн арилжааны хэмжээ, гүйлгээний дүн өнгөрсөн оны мөн үеэс 1.1 дахиар өсжээ.

Жилийн үр тарианы ургац дахин өндөр болж,  аж үйлдвэрийн өсөлт хурдацтай байлаа. Хятад улсын нийт үр тарианы ургац хураалт 706.5 тэрбум кг болж, өмнөх оныхоос 1.6 хувиар өсч, анх удаа 0.7 триллион кгшинэ түвшинд хүрчээ.

Үйлчилгээний салбар хурдацтай өсөж, зах зээлийн борлуулалт өссөөр байна. Арваннэгдүгээр сард үйлчилгээний салбарын үндэсний үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийт жижиглэнгийн борлуулалт 4,376.3 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.0 хувиар, сарын мөн үеэс 0.16 хувиар өссөн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл