“Зүрхээр наадагч” залууг хэрхэн таних вэ?
2015-12-28 18:21
Зүрхээр наадагч буюу эмэгтэйчүүдийн сэтгэлээр тоглодог задуус байдаг. Гэвч эмэгтэйчүүд ийм төрлийн залууст хурдан дурладаг. Гэхдээ эцэст нь тэр өөр бүсгүй тэврээд таны урдуур явж дуусна. Та зүрхээ шархлуулахыг хүсэхгүй байгаа биз дээ?
1. Худалч
Хайр дурлал гэдэг итгэл, чин сэтгэлээс тогтоно. Гэхдээ тэр танд худлаа ярьж байгааг та гадарлаж байгаа бол итгэл үзүүлээд дэмий л болов уу.
2. Уулзалтыг үргэлж хойшлуулдаг
Ихэнхдээ та залгаж холбоо барьж, уулзах талаар дурдахад тэр “Амжихгүй байх аа, уучлаарай” гэх мэт түтгэлзсэн хариу өгдөг бол үнэхээр дэмий залуу байна даа. Тэр танд чин сэтгэлээсээ ханддаггүй бөгөөд таниас магадгүй нэг л зүйлийг хүсдэг байх.
3. Шөнийн болзоо
Таныг тэр өдөр биш шөнө болзоонд урьдаг уу? Та түүнийг бүтэн өдөржингөө юу хийж байгааг мэдэх үү? Магадгүй тэр гэр бүлтэй, эсвэл өөр хүнтэй байх.
4. “Донтой” юм шиг
Таниар тоглож байгаа залуу ихэнхдээ таны зүрх сэтгэлд хүрэхийн тулд биш биенд тань хүрэхэд хичээх болно. Үргэлж +18 яриа, мессеж гэх мэт хэлдэг. Та түүнээс болгоомжтой байх хэрэгтэй шүү.
5. Үзэгддэггүй найзууд
Та түүний найзуудтай уулзаж байсан уу? Дээрх төрлийн эрчүүд цагийн зугаа хийж буй бүсгүйчүүдээ найз нөхөддөө хэзээ ч танилцуулдаггүй.
Хэрэв бүсгүй та ийм залуутай учирсан бол эртхэн зайгаа барьсан нь дээр гэж хэлэх байна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
