solongonews
Эр хүнийг хайрлах нь
2015-12-28 18:21
Хайрт найз залуу, ханийгаа гомдоохгүй байж, муудалцал, үл ойлголцлоос хол байхын тулд түүнийг хэрхэн хайрлах вэ?
 
Эдгээр 8 зөвлөгөө бол ямар ч дүрэм журам биш, амьдрал дээр туршигдсан үнэн зүйлс юм шүү.
 
1. Түүнтэй хамт байгаа нь ямар зорилготой вэ гэдгийг үргэлж бодож бай.
Хэвийн харилцаатай хүмүүс хамтдаа байж, өөрийгөө бас түүнийг жаргалтай байлгахын төлөө гэж хариулдаг. Түүнийг загинаж шүүмжлэхийн өмнө, зандарч хэрэлдэх, үг хаяхаасаа өмнө үүнийг санаж байгаарай.
 
2. Түүнийг магтаж бай
Олны дэргэд магтаж, ганцаар байхдаа муулж бай гэх үг бий. Түүнийг найзуудынх нь өмнө, гэр бүл гээд олон нийтийн газарт байхдаа түүгээр бахархаж байгаагаар магтаж түүнийг хааяа барялуулж бай. Гэхдээ мэдээж таны төлөө эсвэл маш том алхам хийснийх нь төлөө магтаж байх хэрэгтэй. 
 
3. Олны дунд түүнийг доромжлох хэрэггүй
Олон нийтийн дунд өөрсдийгөө ч тэр, түүнийг ч тэр эвгүй байдалд оруулж хэрхэвч болохгүй. Муудалцах бол зөв муудалцах хэрэгтэй. 
 
4. Хэтрүүлэх дэмий
Түүнийг та эрхлүүлэхдээ юу гэж дууддаг вэ? Эмэгтэй хүн эр хүнийг зөөллөх ёстой гэдэг ч хэтэрхий зөөллөх нь дэмий. Миний туулай, муужгай, дэгдээхий гэх мэт үгсээр тэд дуудуулахыг хэзээ ч хүсэхгүй. Таныг тэр “Ээжээ, найзаа, эсвэл хөгшөөн” гэж дуудахад таны уур хүрнэ биз дээ? 
 
5. Урам хайрла
Хайртыгаа сэтгэл санаагаар гундуу явахад нь урмаар тэтгэж байгаарай. Түүнд өгөх хамгийн хэрэгтэй бэлэг бол урам л байдаг юм.
 
6. Түүний алдааг засаж, ухааруулж бай
Үргэлж түүний зөв байдаггүй нь үнэн. Гэхдээ та түүний алдааг чимээгүй засаж, залруулж байх нь эхнэр таны үүрэг юм шүү. Мэдээж залруулахдаа ууралж бухимдалгүй тайван хандах хэрэгтэй.
 
7. Сайн гэрийн эзэгтэй, сайхан бүсгүй
Энэ бол бүх эмэгтэй хүний мөрөөдөл мэт санагддаг. Бүсгүй хүн бүхэн гэртээ сайн гэрийн эзэгтэй байж, нөхөртөө хамгийн сайхан бүсгүй болохыг хүсдэг. Хоол хийхдээ 5 хошуу авахаар, гэрийн тав тухыг хангалттай хангаж, өөрийн бие галбир гадаад төрхөндөө давхар анхаарал тавина гэдэг яагаад байж болохгүй гэж? Мөн хүүхэдтэй бол энэ бүгдийг амжуулах гэж байгаад та өөрийгөө мартдаг юм биш биз? 
 
8. Жинхэнэ эмэгтэй нөхрөө хэзээ ч хоол эсвэл сексээр дутааж гаргадаггүй
Энэ 2 зүйл бол маш чухал зүйл гэдгийг хэн хэн нь мэдэж байгаа  байх. Нөхрөө гэрээсээ гарахад нь энэ 2 зүйлийн аль нэгийг дутааж гаргаж болохгүй. Үргэлж шинэ зүйл 2-уул бодож олж харилцаагаа шинэ хэвээр байлгах нь чухал.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл