ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 5-р сарын 20-ний өдөр АНУ-ын Азийн нийгэмлэгийн дарга Кан Кюнг-ватай хэлэлцээ хийв.
Ван И хэлэхдээ, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд түвшний яриа хэлэлцээнд сүүлийн үед ахиц дэвшил гарч байгаа нь эрх тэгш яриа хэлэлцээ хийж, харилцан хүндэтгэж, бие биенийхээ ханхаарал хандуулж буй асуудлыг зөв зохицуулах нь Хятад, Америкийн хамтын ашиг сонирхолд нийцэж байгааг дахин харуулж байна. Гэвч үүнтэй зэрэгцэн АНУ Хятадын хууль ёсны хөгжлийн эрхийг хязгаарлаж,дээрлэхэж байгаа бөгөөд саяхан Хятадын чипэнд бүрэн хориг тавихаар оролдсон байна. Энэ бол ганцг талт улайм цайм дээрэлхэл бөгөөд Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна. Хятад, Америк эхлээд Ази Номхон далайн бүс нутагт нааштай харилцаа тогтоож, дараа нь хоёр орон харилцан ойлголцох зөв замыг бий болгох ёстой. Азийн нийгэмлэг Америкийн нийгэмд Хятадын талаарх зөв ойлголтыг нэмэгдүүлэхэд гүүрний үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдэгт Хятад улс найдаж байна гэв.
Кан Кюнг-ва хэлэхдээ, Азийн нийгэмлэг нь үл ойлголцлыг арилгах, харилцан ойлголцлыг дэмжих зорилгоор яриа хэлэлцээний платформыг бий болгохын тулд АНУ-ын нэр нөлөөтэй хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байна гэв.
