Зарим үерхэлд, гэр бүлд эр хүн эм хүндээ гар хүрч, элдэв янзын үгээр доромжлох явдал их үзлээ. Би өөрөө ч тийм үерхэл үзсэн. Өнөөдөр “Эрийн муу эмд” сэдвээр ярилцая. Энэ хүчирхийлэл одоогийн нийгэмд тийм ч бага биш болжээ. Элдэв янзын хэрүүл маргаанд эрэгтэй хүний уур хүрч таныг цохиод авч байсан биш биз дээ? Тийм бол даруйхан сал гэж хэлмээр байна.
Эрчүүд нэг л цохисон бол дахиж цохьдог. Би үүнийг нүдээрээ үзсэн. Миний энэ түүхийг таниас өөр хэн ч бүү мэдэг. Би нэг залуутай үерхдэг байсан юм. Эхлээд бүх зүйл гайхалтай сайхан байлаа. Нэг өдөр бид 2 муудалцаж намайг тэр хана руу хүчтэй шидэхэд миний толгой доргиж их өвдсөн. Үүний дараа чухам л “Намайг уучлаарай хайраа, дахиж тэгэхгүй ээ. Би чам руугаа дахиж хашгирч уурлахгүй” гэсэн үгэнд нь итгээд уучилсан.
Одоо бодоход гэнэн байж. Дахин хэлье танд ийм явдал нэг ч бай тохиолдсон бол эцэст нь та хөхөрсөн нүүртэй үлдэнэ шүү. Дараа нь тэр даварч дахин надад гар хүрлээ. Гар хүрэх нь улам хүчтэй болж хөхөртөл хөл рүү өшиглөж, гарнаас баздаг боллоо. Дараа нь нүүр лүү минь хөхөртөл цохиж тень тавиулсан.
Үүний дараа би салая гэтэл ална шүү, миний гарт үхмээргүй байвал наад үгээ хэлээд үзээрэй гэнэ. Би яахаа мэдэхээ байж дахиад л тэвчсэн, бурхан минь гэж. Үүний дараа бүр ч их аймшигтай. Намайг гэр лүү хүргэж өгнө гэчихээд гэрийн 1 давхраас 5-н давхар хүртэл үстэж чирч, шил бариад над руу далайдаг юм байна.
Би уйлаад л, айгаад л. Үнэхээр аймар. Хамгийн сүүлийн цохилт миний хамраас цус гартал цохисон. Тэгчээд “Өө цус гарчихсан уу? Сүртэй юм, арчаад л болоо шдээ”. Би үүнээс хойш тэвчээр алдагдсан. Найзуудад нь хэлж нэвширтэл нь зодуулсан ч санаа амардаггүй юм. Одоо өөрийгөө харахад ямар их тэвчээр, ямар их нулимс барагдаа вэ?
Тийм араатан шиг хүнийг би яаж тэсдэг байсан юм болоо гэж бодохоор дотроос арзасхийж байна. Энэ бол миний алдаа. Хүнээ буруу таньсан миний алдаа. Одоо би салсандаа баярлаж байна. Дахиж түүнийг хараачгүй. Харахыг ч хүсэхгүй байна.
За тэгээд уучлаад цаашаа явах тусам харилцаа улам хүндэрч мэднэ. Ухамсартай залуу бол өөрийгөө бариад байж чадах л байх. Гэхдээ маргааны үед тэр таныг алгадах, хүч хэрэглэх зан бол та хоёр 2-уулахнаа байх газар үргэлжилнэ. Тэгээд дахиад л тэр уучлалт гуйна. Ийм харьцаа хэнд хэрэгтэй юм бэ? Таныг тэр жаргааж байна гэж үү? За больдоо бүсгүй минь. Хорвоогоор сайхан залуус зөндөө байна. Нүдээ нээ. Таныг зовоох нэг байхад Жаргаах нэг байж л таараа. Тантай сэтгэл дотроо байгаа зүйлээ хуваалцсан чинь нэг л сайхан болчихлоо. Амжилт хүсье, хүн хүн өөр шүү. Хүнийг сайн таньж байж дотносоорой, үүнийг л захья. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнийг хүндэлдэг юм.
