solongonews
Аз жаргалыг чи өөрөө бүтээнэ.
2015-12-28 18:21
Жилд дор хаяж 2 удаа амралт авж байгаарай.
Жаргамаар байна зовж байна гэдэг яриагаа орхиод одоо танд зөвлөх бяцхан зөвлөгөөрүү анхаарлаа түр хандуулаарай. Та өөрөө өөрийн аз жаргалаа бүтээдэг.
 
Мөнгөнд санаа зовохоо боль.
Зовж байна гэж ярьж байгаа хүмүүсийн ихэнхи нь мөнгөнд санаа зовж мөнгөний асуудалд орсоноос болсон байдаг.
 
Жилд дор хаяж 2 удаа амралт авж байгаарай.
 
Амьдралд тохиолдох бяцхан зүйлсээс аз жаргалыг мэдэр.
 
Амьдрахын төлөө ажилла, битгий ажиллахын төлөө амьдраад бай.
 
Бүх өрөө төл. Тэгвэл чамайг стрессдүүлж байсан зүйлсийн жигсаалтнаас нэг ч болов зүйл хасагданашүүдээ.
 
Байхгүй зүйлдээ анхаарлаа хандуулахын оронд байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж санаа тавиарай.
 
Гэртээ бүгээд байхын оронд орчлон дэлхийтэйгээ танилц, агаарт гар. Ганцаараа байсан ч хамаагүй.
 
Бүх төрлийн хоолыг амталж үз.
 
Хааяа ч гэсэн өөрийгөө эрхлүүлж Өдөржингөө дэлгүүр хэс, гэхдээ зүгээр л юм үзэхийн оронд таалагдсан бүхнээ худалдаж ав.
 
Ямар нэгэн хөгжимийн зэмсэг тоглож сур. Стрессдэж бухимдсан үед тайвширах хамгийн зөв арга.
 
Гэрийн тэжээмэл амьтантай бол. Нохой, муур, загас гээд таны л сонголт.
 
Машинаараа маш хурдан яваад үз. Хамаг зовлон, бухимдалаа ардаа орхиод нисэх мэт мэдрэмж төрөх болно. Гэхдээ зөвхөн машин маш багатай газаршүү.
 
Ядаж жилд нэг удаа “Охидын шөнө”-тэй бол. Зовхон охидууд ямар ч залуугүйгээр нэг шөнийг галзуу өнгөрөө.
 
Ном унш. Сонирхолтой, адал явдалтай, романтик, хөгжилтэй гээд аль нь ч байж болно. Өөрийн чинь сонирхолыг татсан л бол бүгдийг нь унш.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл