Нородом Сихамони хааны урилгаар Камбожийн Вант Улсад дахин төрийн айлчлал хийх болсондоо туйлын их баяртай байна. Энэхүү айлчлал маань Камбожийн уламжлалт шинэ жилтэй давхцаж байгаа болохоор Хятадын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс ах дүү Камбожийн засгийн газар болон ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлье.

Камбож бол өнө эртний түүхтэй, соёл иргэншилтэй улс юм. Ажилсаг, ухаалаг Камбожийн ард түмэн Кхмерийн гайхамшигт соёл иргэншлийг бий болгож, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Сүүлийн жилүүдэд Камбож улс "Пентагоны стратеги"-ийг эрчимтэй хэрэгжүүлж, эдийн засаг хурдацтай хөгжиж, иргэдийн амьжиргаа тасралтгүй дээшилсээр байна. Эрхэм хаан Нородом Сихамонигийн ивээл дор, Ерөнхий сайд Хун Манет тэргүүтэй Камбожийн засгийн газрын удирдлаган дор, Камбожийн ард түмэн үндэсний бүтээн байгуулалтад илүү их шинэ амжилт гаргах нь гарцаагүй гэдэгт итгэж байна.
Хятад, Камбожийн харилцааг хоёр орны ахмад үеийн удирдагчид бий болгож, нямбай хөгжүүлж ирсэн бөгөөд олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулж, хэзээд хад чулуу шиг бат бөх хэвээр үлджээ. Хоёр улс эн тэргүүнд хувь заяаны хоёр талт нэгдмэл цогцыг байгуулж, "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд хамтран ажиллахад манлайлан оролцож, улс орныхоо тогтвортой байдлыг хадгалах, хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэх зэрэгт бие биенээ дэмжиж, олон улсын шударга, төв ёсыг хамгаалахын төлөөх тэмцэлийн явцад эв нэгтэй хамтран ажиллаж, олон улсын шинэлэг харилцааг бий болгоход үлгэр жишээ үзүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг ахиулахад хувь нэмэр оруулж юм.

Хятад улс Камбожийг хөршийн дипломат харилцааны гол чиглэл хэмээн үзэж, Камбож стратегийн бие даасан байдлаа хадгалж, өөрийн нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг тууштай дэмжиж байна. Хаан Нородом Сихамони, хатан Монинеат, хунтайж Хун Сен, Ерөнхий сайд Хун Манет нартай уулзан хэлэлцээ хийж, нөхөрлөлөө хуваалцаж, хөгжил дэвшлийг хамт эрэлхийлж, Хятад Камбожийн "Очир алмазын зургаан талт" хамтын ажиллагааны хүрээг тасралтгүй баяжуулж, улс төрийн нэн дээд түвшний харилцан итгэлцэл, өндөр чанартай, харилцан ашигтай хамтын ажиллагаа, нэн дээд түвшний аюулгүй байдлын баталгаа, нийгэм соёлын нэн өндөр давтамжтай солилцоо, нэн өндөр стандарт бүхий стратегийн хамтын ажиллагаа зэргийг гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгч, бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд илүү эерэг энерги сэлбэхийг би хүсэж байна гэдгээ илэрхийллээ.
