solongonews
Хүүхдийнхээ анхны төрсөн өдрийг хөгжилтэй тэмдэглэх аргууд
2015-12-28 18:21
Бидний бяцхан үрсийн анхны төрсөн өдрийн баяр бол амьдралынх нь гайхамшигтай дурсамжтай үеүдийн нэг. Гэвч тэд маань хэтэрхий бяцхан байдаг учраас ээж, аавууд баярт өдрийг нь хэрхэн тэмдэглэхээ сайн мэддэггүй. Осолдохгүй л бялуу авч, түүн дээрээ 1-ийн тоотой лаа асааж, найз нөхөд, хамаатан саднаа урьдаг байх.
 
 Миний хувьд ч бас хүүхдийнхээ нэг насны төрсөн өдрийг эмээ, өвөөг нь урьж авчраад, хоол унд хийж, бялуу авснаар тэмдэглэсэн. Нуулгүй хэлэхэд, жаахан уйтгартай өнгөрсөн. Тэгвэл бусад бяцхан үрийнхээ анхны төрсөн өдрийг тэмдэглэх гэж буй эцэг эхчүүдэд дараахь зөвлөгөөг хүргэж байна. Мэдээж, анхны төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэснээ багачууд маань санахгүй л дээ. 
 
Цагаа эртнээс төлөвлө
Төрсөн өдрийн баярын хөтөлбөрийг 1-2 цагт багтаан хийхээр төлөвлөж болох юм. Ингэхдээ хүүхдээ өглөө юм уу өдөр унтаж сэрснийх нь дараа эрч хүчтэйгээр баяраа тэмдэглэнэ гэж тооцоолбол тэр дуртай байх болно. 
Түүний гарт тохирох бялуу сонго 
Мэдээж, тэмдэглэлт өдрийн гол дурсгал нь гэрэл зурагт үлддэг болохоор бялуунд ач холбогдол өгөх нь чухал юм. Гэхдээ л нэг насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж буй эзний бяцхан гарт тохирох нь том биш харин аяган жижиг бялуу гэдэгтэй та санал нийлэх байх. Тэр бялуугаа өөрөө бариад амттай нь аргагүй идэх боломжийг олго. Хүүхдүүд ванилла болон шоколад зэрэг амттанд дуртай байдаг учраас бялуугаа сонгоход ядах юмгүй. 
 
Ямар тоглоом тоглох вэ?
Хэдийгээр нэг настай хүүхэд гэдэг тоглоход хэтэрхий бага байх нь мэдээж. Гэхдээ л тэдэнд таарсан тоглоомыг нь тоглуулж төрсөн өдрийг илүү зугаатай болгож яагаад болохгүй гэж. 
1.Тоглоомын эхний санаа нь төрсөн өдрийн эзнийг томчууд нь гараасаа хөтлөөд тойрог болон зогсоно. Томчууд хөөс гаргагчаар олон хөөс гаргаж, нэг настнаа хөгжөөж болох юм. Гаргасан хөөсөө янз бүрийн хэлбэрт оруулахын тулд та хүүхэдтэйгээ уралдан хөөсний араас хөөцөлдөж болохгүй гэж үү.  
2.Хөгжимтэй уралдаан. Хайрцагтай тоглоомыг шалан дээр тавиарай. Ингээд хүүхдэд зориулсан хөгжилтэй аялгуу эгшиглуулэх зуураа төрсөн өдрийн эзэнд гэр бүлийнхэн нь тоглоомоо судлах боломж олго. Түүнтэй хамт тоглоомыг нь хамт тогло, хайрцагнаас гарга, судла. Тэр энэ бяцхан судалгаанд үнэхээр дуртай байх нь гарцаагүй.  
 
3.Чихмэл тоглоомоо нууж тогло. Ингэхдээ чихмэл хүүхэлдэй, тоглоомыг нь жижигхэн зайд нуугаад төрсөн өдрийн эзнээр хайлгаж болох юм. Тэр бэлгээ олж аваад баярлах нь мэдээж. 
4.Бэлгийг нь бүтээлгээр нуугаарай. Хүүхдэд тань авчирсан зочдын бэлгийг түүнд шууд өгөхийн оронд арай зугаатай арга сонговол ямар вэ. Ингэхдээ түүнийг бэлгээ хэрхэн задлахыг хүлээх хэрэггүй. Тэдгээрийг бүтээлгээр бүтээгээд хүүхэд тань хэрхэн сонжихыг нь ажиглаж болох юм. Харин та баярын туршид бэлгийг нээлттэй байлгахаар шийдсэн бол бүх бэлэг нь түүний нүдэнд ил байг. Тэгээд хүүхдийнхээ оронд өөрийгөө төсөөлөөд үз л дээ. Энэ олон бэлэг зөвхөн түүнд л зориулагдсан гээд...
 
Мөн дэлгэрэнгүйг доорх бүлгэмд нэгдсэнээр мэдэх боломжтой
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл