Гэгээн хайрын эзэн чамдаа
2015-12-28 18:21
Хайрын нандин сэтгэлээр биедээ уусан дасаж, хан хорвоогийн жаргалыг хамтдаан туулсан он жилүүд минь...
Гэгээн хайрын эзэн чамдаа
Гэгэлзсэн залуу насаа гэгээн хайраар чимэх л гэж гэмгүй гэнэхэн насандаа чамтайгаа би учирч билээ. Бүхнээс илүү санаж байна, гараас минь чанга атгаад гэрийн зүг дөхүүлж өгсөн үдэш бүр тэргэл сартай шөнө шиг л гэрэлтэй санагддаг байсныг, хааяахан чи уруул дээр минь үнсчихээд хоёр биенээсэй ичингүйрч эргэж ч харалгүй холддог байсныг санаж байна.
Гэрэлт орчлонгийн хойморт чамтайгаа хамт хос багана босгоноо гээд нууцхан шивнэхэд тань, бодол дотроо би чинь гэргийн титмээр өөрийгөө гоёчихоод гэрийн тань босгоор ичингүйрэн орсон тэр өдрийг тодоос тодхон санаж байна.
Хайрт минь чамдаа зориуллаа гээд захидал бичиж, шүлэг тэрлэвэл чи минь лав гайхна биз. Дэндүү их жаргаасны тань төлөө шүлэг тэрлэх ч багаданаа хань минь.
Гэгэлзсэн залуу насаа гэгээн хайраар чимэх гэж
Гэмгүй гэнэхэн насандаа чамтайгаа би учирсан
Гэрэлт орчлонгийн хойморт хос багана босгох гэж
Гэрийг тань гийгүүлэх гэргийн титмээр гоёсон
Уураг амтагдсан цайгаа таньдаа дээжлэх гэж
Ургах нартай уралдан өрхөөн татаж эртэлсэн
Уулсын дундах манант хөндийн жаврыг үргээх гэж
Утаа савсуулан цэнхэртэх монгол гэрийн тоог нэмсэн
Хорвоо дэлхийн уянгалагт хөг эгшиг нэмэх гэж
Хоёр амь салган байж энхрий үрийн дуу хадаасан
Амьдрал хэмээх аглаг талын тань үзэсгэлэнг чимэх гэж
Алагхан цэцэгс үрсээн төрүүлж чамин өнгө нэмсэн шүү хайрт минь Чамдаа би хязгааргүй хайртай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
