Сайн байна уу? Та бүхэнд энэ захиа очих өдрийн мэндийг хүргье. Намайг Т гэдэг. Би жирийн нэг оюутан. Би өөрөөсөө 3 дүү нэг эрэгтэйд хайртай болоод жил гаран болж байна. Хамтдаа янз бүрийн юм хийж, ярилцдаг байв.
тэр найзуудаасаа илүү надтай илүү дотно ярилцдаг байсан. Анх би түүнд ингэж их дасана гэдгээ мэдээгүй явж. Надаас 3 дүү хүн шүү дээ. Намайг эгчээ гэж боддог гэж бодож явж байсан ч тэр намайг нэг ч удаа эгч гэж бодож байгаагүй гэсэн.
Гэхдээ би тэрнийг надад ямар нэгэн мэдрэмж байхгүй гэж бодон мартахыг хичээж байгаа ч огт чадахгүй юм. Түүнд ямар их хайртай гэдгээ хэлвэл хажууд байгаа тэр минь надаас холдоод явчихвий гэж айх юм. Байнга хажуудаа байлгаж хэнд ч өгмөөргүй байх юм. Гэхдээ би тэрэнд хайртай гээд хэлчихвэл надаас дөлөх юм шиг санагдаал яах учраа олохгүй юм.
