solongonews
Мод тарьсан 20 жилд Яньань ногоон өнгөөр хучигдав
2019-09-05 09:50
Шар хөрс бүхий өндөрлөгт байрладаг Шаньши мужийн Яньань хот өнгөрсөн хугацаанд хөрсний элэгдэл хамгийн ноцтой түвшинд хүрсэн газрын нэг юм.

        Яньаньд өмнө нь тариа тарихад газрын хөрс нэг давхраар ховхорч, аадар бороо орвол шавран шороо урсдаг байв. НҮБ-ын Хүнс хөдөө ахуйн байгууллагын мэргэжилтнүүд тэнд очоод "энэ газар хүн оршин тогтнох үндсэн нөхцөлгүй" гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Хорьдугаар зууны сүүлчээр Яньаньд тариа тарихыг болиулж ойжуулж эхэлснээс хойш нийт 790 мянган га талбайд мод тарьж, ойжуулалтын хэмжээ 1.42 сая га-д хүрч, 2000 онд 46 хувь байсан ургамлын бүрхэвч 80 хувь болон дээшилж, хиймэл дагуулын зураглалд ногоон шугам харагдах болсон нь “Ногоон Яньань” нэгэнт төлөвшснийг харуулж байна.

Тус нутагт ногоон өнгө жил ирэх бүр нэмэгдсэнээр шар өнгө шахагдаж эхлэв. Өдгөө Баоташань уулнаас Наньнивань хүртэл, Шэнлигээс Чянькүньвань хүртэл газар сайгүй ногоорч, уул нь хөхөрч, ус нь цэнгэгшин тунгалагшив. Ингэснээр Яньаний шороон шуургатай өдрийн тоо мэдэгдэм цөөрчээ. Хотын цэнгэг цаг агаарт өдрийн тоо 2001 онд 238 хоног байсан бол 2018 онд 315 болж нэмэгдэн, Хатан голд урсан ордог шар шорооны хэмжээ 258 сая тонн байснаа 31 сая тонн болж буурав. Энэхүү өөрчлөлт нь Яньаньчуудын 20 жилийн шантрашгүй хөдөлмөрийн дүнд ирсэн юм.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл