Өвөр Монголын нэрт дуучин Дэдмаагийн санаачлан бүтээсэн "Тооройн хайр" тайзны шинэ жүжгийг танилцуулав. Уг бүтээлийн жүжгийн зохиолыг Монгол Улсын зохиолч н.Сүхдорж бичиж, дуучин Дэдмаагийн нөхөр Рашням найруулагчаар ажиллаж, Монгол Улсын нэрт хөгжмийн зохиогч Нацагийн Жанцанноров хөгжмийг зохиосон байна.

Дуучин Дэдмаа
"Өнгөрсөн жил хэд хэдэн тайзны жүжиг сонирхож сэтгэл их догдолсон. Тэтгэвэрт гарсан хойноо зүгээр суухгүй нэгийг бүтээмээр санагдаж байсан учир тайзны жүжиг бичиж эхэлсэн. Тухайн үед манай ангийн найз Сүхээгийн цөлд мод тарьж, цөлийн эсрэг тэмцсэн үйл явдал нь сэтгэлд хүрч, яг энэ сэдвээр тайзны жүжиг бүтээхээр бэлтгэж эхэлсэн" гэж алдарт дуучин Дэдмаа шинэ жүжгийнхээ тухай танилцуулав.


"Тооройн хайр" жүжиг
"Тооройн хайр" жүжиг нь дуучин Дэдмаагийн дууны тайзнаас кино урлагт хүчээ сорьж буй анхны бүтээл юм. Мөн “Дэдмаа Урлагийн Сургууль”-ийн анхны жүжиг аж. “Дэдмаа Урлагийн Сургууль” байгуулагдсанаасаа хойш 14 жилийн хугацаанд "Хайрын уянга", "Хайрын нутаг", "Хайрын сургууль" хэмээн олон олон концерт үдэшлэгийг зохиож байсан бол энэ удаа "Тооройн хайр" жүжгээр хайрыг үргэлжлүүлсээр байна.

Жүжигчид
Дэдмаа тоорой нутгийн хүн, Эзнээ нутгийн хүн ард нь тооройгоо хайрлаж хамгаалсаар ирсэн. Нутаг сэтгэл үргэлж холбоотой байдаг учир энэ сэдвээр Дэдмаа жүжгээ бүтээсэн аж. Цаг гаруй үргэлжлэх "Тоорой хайр" жүжигт Алшаа аймгийн улс төрийн тэргүүлэгч байсан Сүхээ тэтгэвэрт гарсны дараа нутаг буцаж, мод тарьж цөлийг ногооруулсан үйл явдлыг урлагийн хэлбэрээр амилуулж, байгаль дэлхийгээ хайрлах хүслийг илэрхийлсэн байна.
