solongonews
Та усаа буруу уугаад байгаа юм биш үү?
2015-11-05 11:06
Усыг уугаад л байвал болчихдог гэсэн үг биш шүү. Гол нь зөв уух хэрэгтэй. Ууж байгаа усныхаа үр шимийг 100 хувь хүртэх арга бол...

        Усыг уугаад л байвал болчихдог гэсэн үг биш шүү. Гол нь зөв уух хэрэгтэй. Ууж байгаа усныхаа үр шимийг 100 хувь хүртэх арга бол...

Хүн бүрийн биеийн жингээс хамаараад авбал зохих шингэний хэмжээ нь өөр өөр байдаг. Нэг стандарт дүрэм бий: Жингийнхээ талын дайтай уух.

Хүйтэн усанд хүрэхэд арьсны нүх сүвүүд агшдагтай адил хүйтэн ус уувал дотор эрхтнүүдэд маань ч мөн үүнтэй төстэй нөхцөл байдал үүсдэг байна. Усаа өрөөний температурт бүлээсгэж байгаад уугаарай.

Ус ихдэх гэж бас бий. Богино хугацаанд хэт их ус уувал бөөрний ачаалал хэтэрч, усыг хүлээж авч чадахгүй удааснаар цус усаар дүүрч түүн доторх давс, сод гэх зэрэг эрдэс бодисууд шингэрэн шээсээр алдагдах магадлалтай. Үүнийг “Усны хордлого” гэж нэрлэх нь ч бий. Ерөнхийдөө хүний бие нэг цагт 0.8 литр ус шингээх чадвартай байдаг.

Цангаж цангаж усыг нэг дор гэнэт ихээр нь уувал зүрхэнд ачаалал өгөх ба биед шингээж авах хангалттай хугацаа гарахгүй.

Хоол идэхээс хагас цагийн өмнө нэг аяга ус уух нь хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг нь үнэн. Усны агууламж өндөртэй, өргөст хэмх, тарвас гэх зэрэг шүүслэг жимс, хүнсний ногоог хоолноосоо урьдчилж идвэл үндсэн хоолоо бага идэх магадлал өндөр. Учир нь эдгээр хүнс нь өл, цангаа хоёрыг зэрэг тайлдаг байна.

Найруулагч: BYN
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл