solongonews
AI ”Албан хаагчид” хараа булаана
2025-04-30 09:23
AI ”Албан хаагчид” хараа булаана

Хятадад "AI + үндсэн шатны засаглал"-ын хослол аль хэзээнээс хөгжиж эхэлсэн. Энэ тухай ямар практик байдаг вэ? Том загварууд үргэлжлэн шинэчлэгдэж байгаа нөхцөлд “Төрийн албан хаагчид” ямар шинэ боломжуудтай болж байна вэ? AI-тай хамтран ажиллахад хүний ​​үнэ цэнийг хэрхэн тусгаж байгаа бол?

Нийгмийн шинэ ажилтнууд асуудалтай тулгарсан ч сандрахааргүй болов

Өнгөрсөн оны 07-р сараас Шанхай хотын Пүтө дүүргийн Шянюань Лидү орон сууцны хорооны Намын үүрийн нарийн бичгийн дарга Ни Шяочин "Шинэ ажилтан"-тай болсон. Тэр нь Пүтө дүүргийн бие даан боловсруулсан "Байшинэн AI нийгмийн ажилтан".

Энэхүү "Шинэ ажилтан"-ы тусламжтайгаар нийгмийн ажилтнууд ганц товшилтоор шийдэл хөтөлбөрөө гаргаж, хүснэгтээр нэгтгэн дүгнэх боломжтой. Мөн нийгмийн ажилтны мэргэжлийн шалгалтад бодит ажил дээрээ үндэслэн бэлдэж болно. Ни Шяочин:

- Үндсэн шатны олон нийтийн ажил бол ахмад настны асаргаа сувилгаа, эрүүл мэндийн лавлагаа, үйлчилгээ, иргэний хэрэг гэх зэрэг янз бүрийн ажил хөглөрч байдаг. Тиймээс өмнө нь олон нийтийн ажилчдын бэлтгэл нь ихэвчлэн "Шинэ ажилчдыг удирдан чиглүүлдэг хуучин ажилтнууд"-ыг түшдэг.

- Одоо хаана ч, хэзээ ч ажил дээрээ байдаг "AI мастер"-ийн тусламжтайгаар олон нийтийн шинэ ажилчид илүү хурдан бэлтгэгдэх боломжтой. Нэг ажилд хязгаарлагдахаа больсон. Шинэхэн ажилтнууд ч олон талын “мэргэжилтнүүд" болж хурдан өсөх боломжтой гэж Ни Шяочин танилцууллаа.

Пүтө дүүргийн хорооны Нийгмийн ажлын хэлтсийн орлогч дарга Лү Яогийн үзэж байгаагаар эрх мэдэл, зорилтот асуудал нь гол зүйл.

"Байшинэн" болон зах зээл дээрх AI хэрэглүүрийн ханддаг мэдээллийн сангийн мэдээллийн эх сурвалж нь ялгаатай. "Байшинэн" өмнө нь Пүтө дүүргээс жил бүр гаргадаг "Нийгмийн ажилтны Байшинэн" нэртэй ном байсан юм. Энэ номонд 20 гаруй бодлого, бодит хэрэг, дүүргийн нөхцөл байдал, хүмүүсийн мэдэж, ойлгох ёстой бусад агуулгыг нэгтгэн багтаасан байдаг гэж Лү Яо тайлбарлав.

Гэсэн хэдий ч цаасан ном хэвлэх нь түгээх өртөг өндөртэй, тархалтын хэмжээ бага, ашиглалтын хязгаарлагдмал байдлыг харгалзан Пүтө дүүргээс "Байшинэн" номын агуулгыг AI-д “тэжээл” болгон оруулах шийдвэр гаргасан.

Тиймээс хариулах боломжгүй зарим асуултууд байгаа ч хариултын үнэн зөв, эрх мэдэл баталгаатай аж.

Өнгөрсөн оны 07-р сард зарим дүүргийн туршилтын цэгийг хэрэгжүүлснээс хойш "Байшинэн" нь олон нийтийн ажилчдын бодит санал хүсэлтэд тулгуурлан сургалтын шинэ агуулгыг тасралтгүй нэмж, дүүргийнхээ гол бөгөөд хэцүү 12 асуудлын холбогдох хууль тогтоомж, олон газраас ирүүлсэн онц сайн хэрэг, Пүтөгийн хотын оршин суугчдын бодит хэрэгцээтэй нягт холбоотой албан ёсны бодлогын шинэчлэл зэргийг багтаасан байна.

Нөөцийг үр ашигтай урсгана

Сурвалжлагч "Гуаньшиньгийн үйлчилгээ" рүү орж:

- Гэрт өндөр настанг харах хүн байхгүй бол яах ёстой вэ? гэж асуухад хэдхэн секундийн дотор дэлгэцэн дээр тус гудамжинд байрлах "Ахмад настны асрамжийн харилцан туслалцах нийгэмлэг"-ийн төрөл бүрийн үйлчилгээг танилцуулж, мөн ахмад настны асрамжийн газар, хоолны 10 газрын нэр хаяг гарч ирсэн байна.

Жүнгуаньцүнь гудамжны Намын ажлын хорооны нарийн бичгийн дарга Дүн Жихан:

- Өмнө нь иргэдийн үйлчилгээ авах хүсэлт, лавлагаа нь манай ажлын цагаар хязгаарлагддаг байсан бол одоо 24 цагаар ажиллаж байна. AI нь өрхийн бүртгэлийн шилжүүлэг, бичиг баримт боловсруулах зэрэг нийтлэг хэрэгцээнд зориулж үндсэн мэдээллийг ч цуглуулж чадна.

Одоогийн байдлаар "Гуаньшиньгийн үйлчилгээ"-нд зочилсон хүний​ тоо 530 мянга давж, 80 мянга шахам асуулт, хариулт үүсгэсэн байна. Ямар үйлчилгээ эрэлт ихтэй байна вэ? Сүүлийн үед ямар асуудал анхаарал татаж байна вэ? Ажилтан нь асуулт, хариултын өгөгдлийг шалгах замаар олон нийтийн санаа бодлыг ойлгох бүрэн боломжтой.

Жүнгуаньцүнь гудамжийг "Хятадын Цахиурын хөндий" гэж нэрлэдэг. Энэ газарт өндөр технологийн олон тооны аж ахуйн нэгж байдаг. "Гуаньшиний үйлчилгээ" нь компаниудад боловсон хүчин хайх, төсөл олоход нь туслах зорилгоор аж ахуйн нэгжийн үйлчилгээний портал нээжээ.

Дүн Жихангийн үзэж байгаагаар гудамж, дүүргийн засаглалд хиймэл оюун ухааныг оролцуулах нь үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ хотын засаглалыг улам боловсронгуй болгоход түлхэц болно.

Жүнгүаньцүнь дэх "Гуаньшинь бүсгүй"-н дүр төрх

"Гуаньшиний ухаалаг эргүүл" системд Жүнгуаньцүнь гудамж нь иргэдийн амьжиргааг хамгаалах, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, олон нийтийн барилга байгууламж, хот суурин газрын менежмент зэрэг 24 төрлийн эргүүлийн ажлыг стандартчилсан зүйл болгон задалж, дараа нь өөрийн харьяаллын 30 дүүргийн 213 сүлжээнд ганц ажлын жагсаалт тохируулсан байна.

- Дүүрэг гудамжны ажилтнууд эргүүлд гарах үед тэдний гар утас автоматаар байршлыг нь тогтоож, бичлэг хийх боломжтой. Даалгаврын жагсаалтын дагуу тэд ямар нэгэн нөхцөл байдлыг илрүүлж, шийдвэрлэсэн тохиолдолд нэг товшилтоор зураг авч мэдээлэх боломжтой. Үүнийг бид "Олон нийтийн жижиг эргэлт" гэж нэрлэдэг гэж Дүн Жихан танилцуулав.


Шанхай хотын Пүдө дүүрэгт байрлах "Байшинэн AI Social Worker"-ийн хэрэглэгчийн интерфейс

Зургуудыг: Ярилцлагад оролцогчид

Тэрээр мөн:

- Хэрэв асуудлыг шийдэж чадахгүй бол ‘Зохицуулалт хийхийг хүссэн хүсэлт гаргах’ гэсэн сонголтыг сонгоно. Ингэснээр хэрэг явдал "Гудамжны эргэлт"-д орж, дээд шатны хэлтэс шийдвэрлэх болно. Асуудлыг шийдсэний дараа дээд шатны хэлтэс нь яагаад энэ асуудлыг гудамж дүүргийнхэн шийдэж чадахгүй байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийж, боловсон хүчний сургалтыг бэхжүүлэн, илүү их нөөцийг хуваарилах болно гэж хэлэв.

- Ард түмэнд үйлчлэх стандарт хатуу байдаг ч Засгийн газрын дотоод зохицуулалт нь уян хатан байдаг. Хэрэв бид ижил өндөр стандартад хүрэхийг хүсч байвал дотоод зохицуулалтаа бэхжүүлэх ёстой. Энэ нь мөн хос эргэлтийг бий болгох "Гуаньшинь ухаалаг эргүүл"-ийн ач холбогдол юм.

Нэмж дурдахад хиймэл оюун ухаан нь өдөр тутмын хяналт шалгалт болон бусад ажлыг автоматаар бүртгэдэг. Энэ нь ажилтнуудын хураангуй бичих, тайлан гаргах ачааллыг бууруулж, олон нийтийн хяналт, удирдлагын ажлыг хөнгөвчилдөг. "Гуаньшинь" нь орон нутгийн төлөвлөлтийн дагуу оршин суугчид болон нийгмийн ажилтнуудын цуглуулсан мэдээллийн нууцыг алдагдуулах эрсдэлийг бууруулдаг.

"Гуаньшинь"-ээр гудамж дүүргийн засаглалын ажил улам зохион байгуулалттай болж байна. Байгууллагын орон тооны цомхтгол багасаж, үр ашиггүй, давтагдах ажил багасаж, үндсэн шатны нийгмийн ажилтнууд ард түмний өмнө хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд илүү их хүч, цаг заваа зориулах боломжтой боллоо.

Жянсу мужийн Дүнхай шяны Төрийн үйлчилгээ ба мэдээллийн удирдлагын товчооны төрийн үйлчилгээний танхимын ажилтнууд хотын иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.Зургийг: ЖАН ЛИН (Ардын хараа)

Үйлчилгээг илүү цогц болгоно

DeepSeek зэрэг шинэ үеийн хиймэл оюун ухааны загваруудын шинэчлэл нь үндсэн шатны засаглалд ямар шинэ урам зориг өгсөн бэ?

Үүнтэй холбогдуулан Шэньжэнь Лүнган дүүргээс хариу ирүүлсэн байна. 2025 оны Цагаан сарын дараа Лүнган дүүргийн төрийн үйлчилгээ, мэдээллийн удирдлагын товчоо нь дүүргийн Засгийн газрын гадаад сүлжээнд DeepSeek-R1 бүрэн хэмжээний загварыг амжилттай байрлуулж, нэвтрүүлсэн.

 Лүнган дүүргийн төрийн албан хаагчдын хувьд хиймэл оюун ухаан нь “Сайн танил” байсаар ирсэн. 2017 оноос хойш цахилгаан унадаг дугуйчид хамгаалалтын малгай өмссөн эсэх, голын эрэг дээр хууль бусаар загасчилж байгаа эсэхийг шалгахад туслах зорилгоор дүрс таних зэрэг технологийг өдөр тутмын ажилд нэвтрүүлсэн. Өнгөрсөн жилээс эхлэн Жипү Чинянь, Түн И Цяньвэнь зэрэг дотоодын томоохон текстийн загваруудыг мөн ашиглаж эхэлсэн.

Бээжингийн Жүнгүаньцүнь гудамжинд байрлах "Гуаньшинь ухаалаг эргүүл"-ийн хэрэглэгчийн интерфейс

”DeepSeek-ийг амжилттай нэвтрүүлсэн талаар Лүнган дүүргийн Төрийн үйлчилгээ ба мэдээллийн удирдлагын товчооны Хэрэглээний дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга Е Чин:

- Хиймэл оюун ухаан нь Засгийн газрын ажлыг илүү гүнзгийрүүлж, илүү ихийг хийх боломжтой болсон гэж хэллээ.

Тэрээр мөн:

- Одоо хиймэл оюун ухаан нь бодлогын нийцэл, хэлний стандартчилал, шийдлийн үр нөлөө, сэтгэл хөдлөлийн хэмжээ зэрэг олон хэмжигдэхүүнээс хариултуудыг шинжилж, үг хэллэг, бодлогын үл ойлголцол зэрэг өндөр эрсдэлтэй илэрхийлэлд эрт анхааруулга өгч, хариултын агуулгыг бодит цаг хугацаанд оноож, оновчтой болгож чадна гэж хэлэв.

DeepSeek-ийн томоохон загварын дэмжлэгтэйгээр хиймэл оюун ухаан нь үндсэн ажилчдыг бичиг хэргийн хүнд ажлаас чөлөөлж, хиймэл оюун ухаан одоогоор тэдэнд хийж чадахгүй байгаа "Асуудлыг шийдвэрлэхэд" илүү их энерги зарцуулах боломж олгож байна.

Хүний үнэ цэн юугаар ч орлуулшгүй

Хиймэл оюун ухаан үндсэн шатны засаглалын нэг хэсэг болсон нь хүмүүст "Төрийн албан хаагчдыг хиймэл оюун ухаанаар солих уу?" гэсэн эргэлзээг төрүүлж байна.

Шанхайн Пүтө дүүрэгт "Байшинэн" нь олон нийтийн ажилчдын сайн туслагч болж байгаа ч хүнийг орлуулшгүй гэж Лү Яо үзэж байна.

Лү Яо:

- Утасны дуудлага авч үйлчлүүлэхэд автоматаар хариу ирсэн ч олон хүмүүс үйлчлэгч рүү залгахыг илүүд үздэг. Олонх иргэд хүн хүний хоорондын амьд харилцааны халуун дулаан, сэтгэл хөдлөлийн үнэ цэнийг үнэлдэг. Эцсийн эцэст бидний хийдэг зүйл бол амьд харилцаа. Жишээлбэл, ганцаараа амьдардаг өндөр настнууд дээр очиж эм уусан уу, сэтгэл санаа нь сайхан байна уу гэж асуудаг, ойр орчмын зөрчилдөөнийг шийдвэрлэх үед хиймэл оюун ухаан нь санал өгөх боломжтой боловч тэдгээрийг бодитойгоор шийдвэрлэхийн тулд нийгмийн ажилтнууд оршин суугчидтай харилцаж, зөрчилдөөний шалтгааныг судалж, шийдлийг өөрчлөх шаардлагатай хэвээр байна гэж ярилаа.

Тийм учраас хүний үнэ цэн юугаар ч орлуулшгүй.

 

 

Зохиогч: Редактор:Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл