solongonews
Маргааш болох цэргийн парадын үеэр Бээжингийн цаг агаар ямар байх вэ?
2015-09-02 21:46
Маргааш болох цэргийн парадын үеэр Бээжингийн цаг агаар ямар байх бол?

Тянь Ань Мэнь талбайд улаан өнгийн туг далбаа намирч цэргийн парадын ёслолын арга хэмжээг угтахад бэлэн болжээ. 9 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд Бээжингийн Тянь Ань Мэнь талбайн эргэн тойрны өндөр барилга байгууламжуудаар өнгө өнгийн далбаа намирч, хотын бүх зам талбай, гудамж, хороолол, дүүрэг, байгууллагуудаар төрийн далбааг намируулан Дундад улсын Японы эсрэг дайны ялалт болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ.

Тэгвэл 9 дүгээр сарын 3-ны өдөр буюу маргааш болох цэргийн парадын үеэр цаг агаар тунгалаг байдлаас үүлшинэ гэж ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлжээ. Өдөртөө 25-30 хэмийн дулаан байх бол шөнөдөө 18-21 хэмийн дулаантай байх аж. /Бэлтгэсэн: Э.Буянтогтох/

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл