solongonews
ХТРТ “Яруу сайхан хятад хэл-2025” арга хэмжээг зохион байгуулжээ
2025-04-22 09:35
ХТРТ “Яруу сайхан хятад хэл-2025” арга хэмжээг зохион байгуулжээ

 

Хятадын Төв радио телевизээс зохион байгуулсан “Яруу сайхан хятад хэл-2025” НҮБ-ын хятад хэлний өдрийн арга хэмжээ дэлхийн таван тивийн олон оронд амжилттай зохион байгуулагджээ.

Энэхүү арга хэмжээ нь “Хятад домог” хэмээх сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд ХТРТ-тэй хамтын ажиллагаа өрнүүлж буй гадаадын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, шинэ медиа агентлагууд болон хилийн чанад дахь хятад хэлний сургалтын төв, мөн Хятадтай найрсаг харилцаатай нийгмийн олон салбарын зүтгэлтнүүдийг урьж оролцуулжээ. Холбогдох нэвтрүүлэг болон арга хэмжээг ХТРТ-ийн мэдээний аппликейшн, хятад хэлний шинэ медиа платформ, CGTN хилийн чанад дахь олон нийтийн мэдээллийн тавцан, ХТРТ-ийн гадаад операторын платформ, мөн Хятадын гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, өнөөгийн байдлаар давхардсан тоогоор 15 сая хандалт аваад байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл