solongonews
Яасан байх нь уу?
2015-12-28 18:21
Залуу уриалгахнаар хайртай бүсгүйгээ сүүдэрт зогсоогоод өөрөө мөхөөлдсөнд явжээ. Гэвч тэр ирсэнгүй. Энэ оройдоо ч биш насан туршдаа гээд бод доо
Энэхүү бодит амьдралыг дэлгэхээс өмнө эздээс нь хүлцэл өчье. Хэдийгээр нэр хаягыг нь нууцалсан ч бидний өгүүлэх сонирхолтой тохиолдолтой холбоотой хүн бүр унших дөтийд л мэдэх учраас урьдчлаад уучлал гуйж байгаа юм шүү. Гэхдээ олон жил тайлагдаагүй одоо хэр нь учир битүүлэг хэвээрээ байгаа үйл ойлголцолд уншигч олон хариу олж мэдэх юм шүү дээ. Тиймээс бид энэхүү нийтлэлийг олны өмнө дэлгэлээ. Уншигчдаа эхлээд юу бослсныг уншаад дараа нь өөрийн таамгаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.
 
За тэгээд яасан байх нь уу?
Бие биедээ учиргүй хайртай, хаана ч явсан хамтдаа л байдаг залуухан хос байжээ. Тэд хэзээ мөдгүй шинэ хүнтэй болох учраас хязгааргүй аз жаргалтай байлаа.
 
Бүсгүйн хэвлийн өдрөөс өдөрт томорсоор л, тэр хэрээрээ залуу хос хүлээлтийн амтыг мэдэрцгээнэ. Жигтэйхэн нартай халуун өдөр хос залуус хуучнаар багшийн дээд сургуулийн урдуур алхацгааж байлаа.
 
Ам нь жигтэйхэн их цангаж байсан учраас байгаа мөнгөндөө тааруулан мөхөөлдөс авч идэхээр шийдэцгээжээ. Залуу уриалгахнаар хайртай бүсгүйгээ сүүдэрт зогсоогоод өөрөө мөхөөлдсөнд явжээ. Зайрмагны жижиг хөлдөөгч багагүй дараалал үүсгэсэн байна. Хэсэг хүлээсний эцэст залуу зориуд сонгож авсан ягаан өнгөтэй мөхөөлдсөө барин нүүрэн дүүрэн инээмсэглсээр зөрж өнгөрөх олныг зүсэн бүсгүйгээ зорилоо. Бүсгүй ч хайртай залуугаа ирэх барааг харан инээмсэглэн өндийлөө. Гэтэл залуу гэнэт цогтусан, царай нь нэг л биш болж хэсэг зогссоноо, яв ягаахан хоёр мөхөөлдсөө тэр дор нь шидчихээд нүүр буруулан зугтчихлаа. Бүсгүй нэг хэсэгтээ л юу болоод байгааг ухаарч амжсангүй. Ийш тийш харан хэн нэгнээс зугтаасан юм болов уу, араас нь цагдаа хар хөөгөөгүй байгаа даа, таарах ёсгүй хүнтэйгээ таарчихав уу зэргээр элдвийг бодон сүүдэртээ суун хүлээлээ.
 
Гэвч тэр ирсэнгүй. Энэ оройдоо ч биш насан туршдаа гээд бод доо. Үг зөрж хэрүүл хийх нь бүү хэл өчүүхэн ч зөрүүдлээгүй хэрнээ олны дунд орхигдсон шалтгаанаа хөөрхий бүсгүй одоо хэр нь мэдэж чадаагүй юм. Хожим нь аав ээж ах дүүс хамгийн сайн найз нь ч яагаад хүү, эхнэр хоёроо тэр өдөр орхисныг хэлүүлж чадаагүй юм. Тэр залууд ямар мэдрэмж төрөөд, юу тохиолдсон болоод гэв гэнэт явчихсан юм бол. Ойлгомжгүйгээр хаягдсан бүсгүй хүүтэй болсон. Одоо хорь гарч яваа идэрхэн залуу бий. Аавтайгаа уулзах хүслээр дүүрэн ч өнөөх залуу зугтсаар л явна. Ховор сонин тохиол амьдралд бишгүй дээ л нэг дээ. Энэ залуу яасан байх нь уу? “Монголжингоо”-гийнхоо За тэгээд өөр өөрийн таамгаа урсгаад байгаарай. Магад үнэн хариулт гарч ирж болох юм.   
 
нархан 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл