solongonews
“Шэньжөү-19”-ийн сансрын нисэгчдийн багийнхан бүхээгээс гадуурх ажиллагаа явуулна
2024-12-17 10:25
“Шэньжөү-19”-ийн сансрын нисэгчдийн багийнхан бүхээгээс гадуурх ажиллагаа явуулна.

Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албанаас мэдээлснээр, Бээжингийн цагаар 2024 оны 10-р сарын 30-ны өдөр сансрын станцын цогцолборт амжилттай нэвтэрснээс хойш,"Шэньжөү-19" сансрын нисэгчдийн баг тойрог замд 48 хоног ажиллан амьдарч, ойрын хугацаанд буюу боломжтой үедээ бүхээгээс гарах анхны үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр байна.

"Шэньжөү-19" сансрын нисэгчдийн багийнхан сансрын станцад суурьшсанаас хойш, "Шэньжөү-18" багийнхантай ээлж халаагаа солих, сансрын станцын платформын засвар үйлчилгээ болон арчилгаа, амьдрал болон эрүүл мэндээ баталгаажуулах, бүхээгээс гадуурх сансрын хувцсыг шалган турших,бүхээгээс гадуурх ажиллагаанд бэлтгэх зэрэг ажлыг урьд хожид гүйцэтгэж,яаралтай тусламжийн аврах сургуулилт, эмнэлгийн аврах сургуулилт зэрэг тойрог зам дээрх сургалтын төслүүдийг хэрэгжүүлж, сансрын шинжлэх ухааны олон төрлийн практик (туршилт) ажлуудыг тогтвортой ахиулж байна.

Одоогийн байдлаар, Шэньжөү-19 сансрын нисэгчдийн багийн биеийн байдал сайн байж,сансрын станцын цогцолбор тогтвортой ажиллаж, бүхээгээс гадуурх үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн байна.

Зохиогч: МА ШУАЙША
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл