Торгоны замын 2015 оны хээрийн аяллын тэмцээнийг Дундад улсын биеийн тамирын ерөнхий товчооны машин, мотцикилийн спортын удирдлагын төв, Дундад улсын Төв телевизийн спортын суваг зэрэг байгууллага нэгжүүд хамтран зохион байгуулсан байна.
Тэмцээн нь Дундад улсын 11 муж, хот, ӨЗО-нд үргэлжилж, нийт 13 өдрийн хугацаатай зохион байгуулагдах юм байна. Үүнд, Өвөр Монголын хэсгийн уралдааны нээлтийн ёслол 9 дүгээр сарын 1-ний өдөр, Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа зүүн хошуунд эхэлж, 2-ний өдрийн үдийн хойш Алшаа аймгийн Далайхөв сууринд очиж, 3-ний өдрийн үдээс өмнө 9 цагт дахин Далайхөв суурингаас хөдөлж, Эзнээ хошууны Өнт гол сумын ар говьд байрлах тэмцээний хэсэгт хүрч, мөн 11 цагийн үед үАлшаа баруун хошууны Тансагбулаг сум рүү уралдсан байна.
