Жирэмсэн эхэд ямар хүнс хортойг мэдэх үү?
2015-12-28 18:21
Жирэмсний тестээ барин хоёр зураасыг нь удаан ажиглаж, дахин дахин гаргаж ирж харах дуртай ээж танд хэрэгтэй мэдээлэл бидэнд байна. Хэвлийд тань дөнгөж бүрэлдэн буй бяцхан зүрхэнд тустай, тэр жижигхэн биеийг нь хүний дайтай өсгөж бойжуулж, эрүүл чийрэг амь амьдралыг бэлэглэхэд таны идэж буй хүнс хамгийн их нөлөөтэй гэдгийг та мэдэх үү. Тиймээс таны хүнс энгийн хүнийхээс амин дэм, эрдэс бодис, шим тэжээллэг чанараараа илүү онцлогтой байх учиртай.
Хамгийн чухал нь ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлөх хүнснээс зоригтой татгалзаж, тэдгээрийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй билээ. Тэгэхээр хүнсэндээ юун түрүүнд байгалийн аргаар нь ургуулсан жимс ногоо, импортын гэхээсээ эх нутагтаа ургасан ногоо, жимс, эх нутгийн хөрснөөс идэш тэжээлээ олсон мал, амьтны мах байх нь чухал сонголтын нэг.
Хамгийн чухал нь ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлөх хүнснээс зоригтой татгалзаж, тэдгээрийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй билээ. Тэгэхээр хүнсэндээ юун түрүүнд байгалийн аргаар нь ургуулсан жимс ногоо, импортын гэхээсээ эх нутагтаа ургасан ногоо, жимс, эх нутгийн хөрснөөс идэш тэжээлээ олсон мал, амьтны мах байх нь чухал сонголтын нэг.

Витамин А-гийн хэт их хэрэглээ ургийн өсөлтөд нөлөөлдөг
Энэ төрлийн амин дэмийг хэтэрхий ихээр хэрэглэх нь хэвлийд тань бойжиж буй хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс витамин А-гийн хэрэглээнээс татгалзсанаас ургийн элдэв гажгаас сэргийлэх юм.
Судалгаанаас харахад 19 болон түүнээс дээш насны жирэмсэн эхчүүдэд өдөрт 2565 IU /IU нь олон улсын нэгж бөгөөд витамин А-гийн хувьд 1 IU нь 0.0003-0.0005 мл граммтай тэнцдэг байна/ витамин А хэрэглэх хэрэглэх нь хэвийн хэмжээнд тооцогддог байна. Гэтэл энэ амин дэм нь тахианы болон үхрийн элгэнд их хэмжээгээр агуулагддаг байна.
Тэгэхээр жирэмсэн ээжүүд маань эдгээрээс гадна савласан хэлбэрээрээ байгаа витамин А-гаас татгалзах хэрэгтэй гэсэн үг юм. Үүний оронд таны өдөр тутамдаа ууж байгаа жирэмсний витаминд амин дэм А танд болон урагт тань таарсан хэмжээгээрээ агуулагдаж байгаа.
Каффейн, кофе дутуу төрөлт дагуулна
Олон улсын судлаачдын тайлбарлаж буйгаар бидний сайн мэдэх кофе болон бусад бүтээгдэхүүнд агуулагддаг каффейн нь ихэст нөлөөлж, ургийн зүрхний цохилтыг хурдасгадаг байна. Үүнээс гадна энэ нь дутуу төрөх болон зулбалтад хүргэх эрсдэлтэй юм. Яагаад гэхээр каффейн нь шээс ялгаруулалтыг нэмэгдүүлж, биеийг шингэний дутагдалд оруулдаг байна.

Улмаар усгүйжих, калциа алдах зэрэг сөрөг үр дагавар бий болгодог байна. Иймд жирэмсний эхний гурван сард каффейний хэрэглээнээс татгалзаж, түүнээс цаашхи хугацаанд өдөрт 2 аягаас илүүг уухгүй байх нь чухал юм. Зарим судалгаанаас харахад каффейн нь дутуу төрөлт, жин багатай хүүхэд төрүүлэх, шинэ төрж буй хүүхдэд янз бүрийн шинж тэмдгээр зовиур бий болгох зэрэг сөрөг нөлөөтэй юм.
Тэгвэл каффейнтэй бүтээгдэхүүнд сод, цай, өглөө бүр уудаг кофе багтаж байна. Мөн ургамлын гаралтай цайнуудыг ч гэсэн уухдаа хаширлахад гэмгүй юм. Тиймээс аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ эхлээд эмчээсээ зөвлөгөө авахаа бүү мартаарай. Ялангуяа, аль нэг бүтээгдэхүүн хэрэглэхдээ жирэмсэн эхэд зориулагдсан эсэхийг нь нягтлаарай.

Согтууруулах ундаа хүүхдийн тархины хөгжлийг саатуулдаг
Архины хэрэглээ бол эрүүл жирэмслэлтийг эрхэмлэдэг ээжүүдийн хамгийн том дайсан. Согтууруулах ундаа нь дутуу төрөлт болоод амьгүй төрөлтөд хүргэдэг хор юм.
Архины хэт их хэрэглээ нь ургийн тархины хөгжлийг сааруулж, зарим гажгийг үүсгэдэг нь батлагджээ. Ингэхдээ ургийн нүүр нь мурийх, бага жинтэй төрөх, зүрхний гажигтай байх, оюуны сааталтай байх зэрэг сөрөг үр дагавартай юм.
Төрсөн, хөхүүл эхчүүдийн хувьд ч согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Учир нь тэдний сүүгээр дамжин хүүхдэд архины хор хөнөөл нөлөөлсөөр байдаг. Та архины хор хөнөөлд зовниж буй л бол жирэмслэхээсээ өмнө энэ төрлийн хэрэглээнээс татгалзаарай.

Түүхий мах, чанаргүй махан таташ урагт халдвар тараадаг
Үхэр, хонь, тахиа гээд бидний байнга хэрэглэдэг махны хэрэглээнд жирэмсэн эх маш анхааралтай хандах хэрэгтэй. Шүүрхий мах нь салмонелла хэмээх өвчин тээж байдгаас гадна олон төрлийн бактер агуулдаг.
Түүнчлэн ийм төрлийн мах нь дутуу төрөлтөд нөлөөлөх эмгэгийг бий болгож, урагт цусны өвчин ч халдаах эрсдэлтэй юм. Тиймээс та жирэмсэн бол хоолоо ямагт маш сайн болгож хэрэглээрэй. Мах хэрэглэхдээ үргэлж өндөр хэмд болгож идэх нь хамгаас чухал юм.
Мөн хөлдөөсөн нухаш, махан таташнаас татгалзаарай. Эдгээр бүтээгдэхүүнд дээр дурдсан өвчин, бактер агуулагдаж байхыг үгүйсгэх аргагүй юм.
Түүхий загасанд “үгүй” гэж хэл
Нуур цөөрөмд мөнгөн усны агууламж ихсэх, мөнгөн ус нэвтрэхэд хамгийн түрүүнд загас өвчилдөг. Тиймээс ийнхүү өвчилсөн загасыг идсэн жирэмсэн эхийн ургийн хөгжил удааширч, тархинд нь аюул учруулдаг байна.

Тиймээс мөнгөн ус өөртөө агуулсан байж мэдэх загас болох аварга загас, илд загас, хар амар загас, мөн зарим төрлийн туна загаснаас татгалзах хэрэгтэй. Мөн загаснаас гадна зарим төрлийн түүхий болгосон хавч хэлбэртэн болон бусад төрлийн далайн амьтдын мах нь жирэмсэн эхээс урагт сөргөөр нөлөөлж болох юм. Тэгэхээр жирэмсэн ээжүүд маань хэчнээн дуртай байлаа гээд сушинд ч гэсэн “Үгүй” гэж хэлэх хэрэгтэй байх нь. Мөн утсан загас ч халдвар тархаах гол хүчин зүйл болдог байна.
Түүхий өндөг бүр ч хортой
Мэдээж, түүхий өндөг бол бүр ч хэрэггүй. Түүхий өндөг нь салмонелла бактерийн агууламжаараа маш өндөр гэсэн үг. Заримдаа бид гэртээ майонез хийхдээ ч гэсэн түүхий өндөг ашигладаг шүү дээ. Тиймээс үүнийг санаад гэрт хийсэн майонез болон түүхий өндөгний орцтой аливаа орцноос татгалзах хэрэгтэй.

Тиймээс майонез хэрэглэмээр байгаа бол зайлшгүй үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, хөргүүрт хадгалж буй газраас худалдан аваарай. Учир нь үйлдвэрт бүтээгдсэн майонезид хоргүйжүүлж, болгосон өндөг ашигладаг байна.

Зөөлөн бяслаг ч бактер халдаадаг
Зөөлөн бяслаганд агуулагддаг хорт бодис нь мөн л бактер дамжуулдаг бөгөөд урагт тань халдвар халдаах, цусны өвчтэй болгох, бүр цаашлаад зулбуулах ч эрсдэлтэй.
Тиймээс жирэмснийхээ туршид зөөлөн бяслагнаас татгалзах хэрэгтэй. Эдгээрт Brie, Camembert, Roquefort, Gorgonzola зэрэг болон мексик маягийн Queso Blanco and Queso Fresco бяслагнууд багтдаг байна.
Үүний оронд уламжлалт аргаар бэлтгэсэн бяслагаа идэхэд гэмгүй. Өөрөөр хэлбэл, болсон сүүний бяслагаа сонгоод идээд байхад айх аюулгүй шүү.
Жимс, ногоог заавал угааж хэрэглэ
Тийм ээ, жирэмсэн эх та ногоо, жимсээ идэхийн өмнө заавал сайтар угааж заншаарай. Учир нь угаагаагүй жимс, ногоонд их хэмжээний бичил шимэгч болон олон тооны бактер агуулдаг байна. Иймд эрүүл хүүхдийнхээ төлөө сайтар угаасан ногоо, жимс идэж байх нь чухал юм.


Ариутгаагүй сүү, жүүснээс татгалз
Ариутгаагүй шингэн зүйлс ууж өөртөө болон урагтаа эрсдэл дагуулахыг та хүсэхгүй биз дээ. Ураг амьгүй болж буй таван тохиолдол тутмын нэг нь, 2500 жирэмслэлтийн гурав нь ямар нэг хэмжээгээр өвчлөхөд ариутгаагүй шингэн уусан нь нөлөөлсөн гэсэн судалгаа байна.
Тэдэнд гарсан шинж тэмдэг нь халуурах, ханиад хүрэх, нуруу өвдөх, булчин өвдөх зэрэг зовиур өгсөн байна. Өөрөөр хэлбэл, үхлийн аюултай бактер Listeriosis болон дутуу төрөх, амьгүй төрөлтөд нөлөөлж буй өвчин эмгэгийг тээгч нь ариутгаагүй шингэн зүйлс юм. Иймд жирэмсэн эхчүүд маань заавал ариутгасан, буцалгасан ус ууж заншаарай.
Дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж эрүүл саруул, чийрэг борогшуу, сэргэлэн цовоо үрсээ амар мэнд төрүүлэхийг “Монголжингоо”-гийнхоо ээжүүдэд ерөөе.
Мөн дэлгэрэнгүйг доорх бүлгэмд нэгдсэнээр мэдэх боломжтой
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

